x

Харрис, Трамп нарын мэтгэлцээнийг 67 сая хүн үзжээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын анхны мэтгэлцээнийг 17 телевизээр 67.1 сая хүн үзсэн гэж “Nielsen” судалгааны фирм мэдээлжээ.

Мягмар гарагт Филадельфи хотод ABC телевиз зохион байгуулж, 17 сувгаар шууд дамжуулсан мэтгэлцээнийг үзсэн хүний тоо зургаадугаар сард CNN-ийн зохион байгуулсан Д.Трамп, Ерөнхийлөгч Жо Байден нарын мэтгэлцээний үзэгчдийн тоог /51 сая/ хялбархан давсан байна.

Мягмар гаргийн мэтгэлцээн энэ онд хамгийн олон үзэгчийн анхаарлыг татсан телевизийн нэвтрүүлэг болсон боловч Д.Трамп, Ж.Байден хоёрын анхны мэтгэлцээнийг 73 сая гаруй хүн үзэж байсан 2020 оныхтой харьцуулахад буурчээ. Харин 2016 онд Хиллари Клинтон, Д.Трамп хоёрын анхны мэтгэлцээнийг 84 сая хүн үзсэнээр дээд амжилт тогтоож байлаа.

Гэхдээ 2016 оноос хойш телевизийн үзэгчдийн зуршил эрс өөрчлөгдсөн бөгөөд “Nielsen” мягмар гаргийн мэтгэлцээнийг стриминг үйлчилгээ болон олон нийтийн сүлжээгээр үзсэн хүмүүсийн тооцоог гаргадаггүй. Өмнөх сонгуулийн жилүүдийнхтэй харьцуулахад мэтгэлцээнийг телевизээр үзсэн америкчуудын тоо цөөрсөн бол олон сая хүн дижитал платформоор үзсэн байна.

ABC телевизийг хамгийн олон буюу 19 сая гаруй хүн үзсэн бол бол NBC 10 сая гаруй үзэгч, Fox News 9 сая гаруй үзэгчтэйгээр удаалжээ. Сонгуулийн өдөр болоход найман долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед болсон мэтгэлцээний үеэр Д.Трамп, К.Харрис нар сонгогчдод өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг хичээж, гол бодлогын асуудлуудаар нүүр тулан ярилцсан юм.

Мэтгэлцээнийг үзсэн сонгогчид К.Харрисыг Д.Трампаас илүү байсан хэмээн үзэж байгааг CNN-ийн санал асуулгын дүн харуулжээ. Хэдийгээр К.Харрис мэтгэлцээнд сайн оролцсон ч ширүүн өрсөлдөөнтэй тулгарсан хэвээр байгаа бөгөөд К.Харрисын багийнхан 10 дугаар сард хоёр дахь мэтгэлцээнийг хийхийг уриалсан бол Д.Трамп дахин мэтгэлцэх эсэх талаар тунгаан бодно гэж мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 9 цаг 0 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 12 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 17 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 26 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 34 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 43 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 50 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 16 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 27 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 42 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 55 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 22 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 3 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 8 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 11 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top