x

9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нар 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэжээ. 

Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч К.Харрис, 11 дүгээр сарын 5-ны ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдөх Бүгд найрамдах намын нэр дэвшигч Д.Трамп нар гар барьж, үг солилцсон байна. Нью-Йоркт болсон ёслолд Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч сенатч Жей Ди Винс, мөн Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг нар оролцов.

“Аль-Каида” бүлэглэлийн амиа золиослогчдын жолоодсон нисэх онгоц Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөж сүйрсэн газрын ойролцоо ёслолын ажиллагаа болж, энэ үеэр албан ёсны үг хэлэхийн оронд эмгэнэлт явдлын хохирогчдын эхнэр, нөхөр, эгч, дүү, ач зээ нар нь 23 жилийн өмнө амиа алдсан хүмүүсийн нэрсийг уншжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү ёслол нь Манхэттэн, Пентагон болон Пенсильвани муж улсад нисэх онгоц осолдсон газарт болдог.

Ж.Байден, К.Харрис нар дараа нь “United 93” нисэх онгоц осолдсон Пенсильвани муж улсын Шанксвилл хотыг зорьжээ. Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нар мөн Пентагонд болсон ёслолын үйл ажиллагаанд оролцсон байна.

“23 жилийн өмнөх энэ өдөр террористууд бидний хүсэл зоригийг мохоож, өвдөг сөхрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч тэд эндүүрсэн. Тэд үргэлж эндүүрэх болно. Хамгийн харанхуй цагт бид гэрэл өөд алхсан. Бид эх орноо хамгаалж, бие биедээ туслахын тулд айдас түгшүүрийг сөрөн эвлэлдэн нэгдсэн” гэж Ж.Байден өглөөний ёслолын үеэр хэлжээ. 

Мөн Д.Трамп “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө “Энэ бол асар гунигтай, аймшигтай өдөр байсан. Ийм зүйл хэзээ ч болж байгаагүй" гэсэн байна. 

Өмнө нь Ж.Байден террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, Афганистан, Ирак болон байлдааны ажиллагааны бусад бүсэд сайн дураараа цэргийн алба хаасан Америкийн олон зуун мянган иргэнд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлсэн тунхаг гаргасан юм.

Мягмар гарагт Конгрессын удирдагчид Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах үеэр 2021 оны наймдугаар сарын 26-нд Кабулын нисэх онгоцны буудалд амиа золиослогчдын халдлагын улмаас амиа алдсан 13 цэргийн албан хаагчдад Алтан медалиар нэхэн шагнах ёслолд оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 8 цаг 58 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 10 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 15 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 25 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 32 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 42 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 48 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 14 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 25 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 40 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 53 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 20 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 1 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 6 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 9 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top