x

"Улаанбаатар марафон 2024"-д 2000 хүн бүртгүүлсний тал нь 5 км-ийн зайд гүйгчид байна

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна.

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар 6 төрөлд нийт 2000 гаруй иргэн бүртгүүлснээс 50 гаруй хувь нь 5 км-ийн зайд гүйгчид байна. 5км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж байна. Гэр бүлийн гүйлтэд 80 гаруй иргэн гүйхээр бүртгүүлжээ.

“Улаанбаатар марафон 2024”-ийн гүйлтийн төрлүүд болон онцлогийн тухай мэдээллийг танилцуулъя.

1.5 км

Энэ төрөл нь гэр бүл болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төрөл бөгөөд хамтдаа гайхалтай дурсамжийг бий болгох, гэр бүлийн гишүүд, найз нөхөд нэгнээ хүлээж, дэмжиж, бие биедээ туслах зарчмаар бариандаа орж, тухайн өдрийг гайхалтай өнгөрүүлэх боломжийг олгодог.

Хураамж: 5,000 төгрөг

5 км - Эрүүл мэндийн гүйлт

Хэрвээ та анх удаа гүйх гэж байгаа энэ төрөлд бүртгүүлэх нь хамгийн тохиромжтой. Гүйлтийн спортоор хичээллээд удаагүй эсвэл тодорхой хэмжээнд спортоор хичээллэдэг, фитнест явдаг хүмүүст энэ төрөлд бүртгүүлэхийг зөвлөж байна.

Хураамж: 5,000 төгрөг

10 км

Гүйлтийн спортоос таашаал авдаг, амьсгалаа зөв хуваарилж сурсан, зөв тактиктай гүйдэг хүмүүс энэ төрөлд гүйх нь төгс сонголт юм. Учир нь: 10км нь маш их тэвчээр шаарддаг атлаа нэг мэдэхэд л дуусчихдаг онцлогтой.

Хураамж: 30,000 төгрөг

21 км Хагас марафон

Энэ төрөлд урьд нь марафонд гүйж байсан туршлагатай, дор хаяж 2-3 сар бэлтгэл хийсэн хүмүүс оролцвол зохистой. Та зориулалтын гутал, хувцас, тоноглол зэргийг шаардана.

Хураамж: 50,000 төгрөг

42 км Марафон

Бэлтгэлийнхээ үеэр дор хаяж 21 км 095м-т хэд хэдэн удаа гүйж үзсэн хүмүүс энэ төрөлд гүйхээр сонгодог. Хэрвээ өөрийнхөө хязгаарыг эвдэж энэ төрөлд амжилттай гүйж чадах юм бол таны амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө гэж үздэг билээ.

Хураамж: 60,000 төгрөг

Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон http:/ubmarathon.hipay.mn/ цахим хуудас, hipay аппликэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй 14 цаг 40 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна 14 цаг 45 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 14 цаг 46 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ 14 цаг 55 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17 Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо 2024-05-17 Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" 2024-05-17 Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ 2024-05-17 “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... 2024-05-17 Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль 2024-05-17 “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ 2024-05-17 Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй 2024-05-17 Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно 2024-05-17 Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ 2024-05-17 Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна 2024-05-17 Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна 2024-05-17 Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Хөх хотын тэмдэглэл Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
Top