x

Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо нийслэл Братислав хотоос зүүн хойд зүгт орших нэгэн жижиг хотод буудуулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ.

Өчигдөр /лхагва гаригт/ орой Батлан хамгаалахын сайд Роберт Калинак Ерөнхий сайдын биеийн байдлын талаар "Ерөнхий сайд гурван цаг гаруйн турш үргэлжилсэн мэс засалд орсон, нөхцөл байдал тааруу байна" гэжээ. Мөн уг халдлагын талаар тус улсын Ерөнхийлөгч болон Словакийн улс төрчид  “ардчилал руу халдсан үйлдэл" хэмээн тодорхойлсон байна.

Дүрс бичлэгийг үзэхэд, хамгаалалтын ажилтнууд Ерөнхий сайдыг машинд суулгаад явахын өмнө нэгэн этгээд түүн рүү таван удаа буудсан байна. Ерөнхий сайдыг нисдэг тэргээр ойролцоох эмнэлэгт хүргэж, улмаар Хандловагаас зүүн зүгт орших Банска Бистрица хотын эмнэлэгт хүргэсэн байна.

Халдлага үйлдсэн этгээдийг хэргийн газарт саатуулсан боловч хэн болохыг нь тогтоогоогүй байна.  Халдлага Братиславаас 180 км зайд орших Хандлова хотод болсон бөгөөд Р.Фицо Засгийн газрын хуралдаан болж байсан соёлын төвийн өмнө хүмүүстэй мэндчилж байх үед нь халдлага болжээ.

Словакийн Шадар сайд Томаш Тараба “ВВС” телевизийн “Newshour” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, Р.Фицогийн биеийн байдал сайжирна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. “Тэрбээр амьд үлдэж чадна гэж итгэж найдаж байна. Одоогоор түүний амь насанд аюул учраагүй байна” гэв.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 41 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 44 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 16 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 33 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top