x

12 настай охиныг хүчиндэж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял өглөө

Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн анхан  шатны шүүх хурал өнөөдөр /2024.04.16/ Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноосон байна. 

Шүүх хуралдаан хаалттай болсон бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч охины ээж мөн өмгөөлөгчийн хамт оролцжээ. Шүүгдэгч Г.Гантулга нь өөрт ньхолбогдох зарим хэргийг хүлээгээгүй бөгөөд хохирогчийн ээж шүүх хурлын явцад нэг бус удаа бие нь муудаж эмнэлгийн тусламж авсныг эх сурвалж хэлжээ.

Шүүх хурал өмнө нь 2024 оны гуравдугаар сарын 29-нд товлогдсон ч хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг ханган, өнөөдрийг хүртэл хойшлох шийдвэрийг гаргасан юм. Шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.

Хэргийн талаар сануулахад, 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын орон сууцны хорооллын байрнаас хичээлдээ явахаар гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    Айгаад алчихсан гэсэн үгэнд нь улсаараа итгэчихсэн ч байх шиг Шүүхээрээ цагдаагаараа ч итгэчихсэн ч байх шиг Айсан хүн алах уу Амьд мэнд орхиод зугтана Яагаад ийм харалган тэнэг дүгнэлт олноороо гаргадаг байна аа
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ЮУ Л ГЭЖ ХУДЛАА ЯРИВАЛ ЯРИХ ХҮН ШҮҮ ДЭЭ АЙГААД АЛЧИХСАН ГЭДЭГ ҮГЭНД ИТГЭДЭГ НЬ ГЭНЭНИЙХ АЙХГҮЙ Ч АЛНА ШИЙДЧИХСЭН УГААСАА Л ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭД ШҮҮ ДЭЭ АЙГААД АЛЧИХСАН ГЭНЭ ШД ГЭЭД ЯРИАД БАЙХ ЮМ АЙСАН ХҮН БОЛ АМЬД ҮЛДЭЭГЭЭ ЗУГТАНА ШД
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ 17 цаг 27 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... 17 цаг 51 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 18 цаг 33 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Уржигдар 17 цаг 08 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо Уржигдар 14 цаг 55 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Уржигдар 14 цаг 24 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ Уржигдар 12 цаг 26 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Уржигдар 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Уржигдар 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Уржигдар 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Уржигдар 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Уржигдар 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Уржигдар 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Уржигдар 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Уржигдар 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Уржигдар 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа 2024-05-16 Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ 2024-05-16 Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав 2024-05-16
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Хөх хотын тэмдэглэл Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн...
Top