x

Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон, мөнгө угаасан хэрэгт дөрвөн хүнийг баривчилсан

Өчигдөр нэгжлэгийн болон баривчлах ажиллагаа явуулсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун:

-"Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгаж байгаа хоёр хэргийн хүрээнд ажиллагаа явуулсан.

  1. Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй
  2. Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэд Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк болон иргэдийн орон байр зэрэг 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан.

Бусдын захиалгаар нэр бүхий этгээдүүд нь "Алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий дөрвөн иргэнийг өчигдөр баривчилж, хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг цагдан хорихоор 461 дүгээр хорих ангид хүргэсэн.

Өнөөдөр эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна" гэж ярилаа.

Прокурорын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн хэмжээнд уг мэдээллийг хүргэж буйг тэрбээр тайлбарлав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ 17 цаг 19 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... 17 цаг 43 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 18 цаг 25 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Уржигдар 17 цаг 08 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо Уржигдар 14 цаг 55 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Уржигдар 14 цаг 24 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ Уржигдар 12 цаг 26 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Уржигдар 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Уржигдар 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Уржигдар 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Уржигдар 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Уржигдар 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Уржигдар 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Уржигдар 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Уржигдар 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Уржигдар 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа 2024-05-16 Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ 2024-05-16 Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав 2024-05-16
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Хөх хотын тэмдэглэл Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн...
Top