x

НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд өнөөдөр боллоо.

Хурлаар НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хэлэлцэж, Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын үнэлгээг танилцуулж, 2024 оноос хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлов.

Хурлын эхэнд Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Монгол Улсын тогтвортой хөгжил, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хэрэгжилт, гарч буй үр дүнг танилцуулсан юм.

НҮБ-ын системийн 23 байгууллага хамтран 2023 онд нийт 51.5 сая ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлж, үүнээс 44.8 сая ам.долларыг зарцуулж, 158 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Нийт зарцуулалт 87 хувьтай гарсан байна.

Тэрбээр, хүн амын эрүүл, урт наслах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр шимийг 250 мянга гаруй ахмад настан, хот суурин газрын ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71 мянга гаруй иргэн тус тус хүртээд буй үр дүнг дуулгав.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд 11.3 сая ам.доллар буюу хамгийн их хөрөнгийг эрүүл мэндийг дэмжихэд зарцуулжээ.

Үндсэн илтгэлийн дараагаар НҮБ-ын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын суурин төлөөлөгч нар хариуцсан салбарын үзүүлэлтийн дүнг тус бүр танилцуулсан юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан илтгэлдээ, НҮБ-ын болон олон улсын шалгуур үзүүлэлтээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсад эхийг эндэгдлийг бууруулахад ахиц гарсан, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэглийг бууруулахад төдийлөн үр дүн гараагүйг дурдлаа.

Төсөл, хөтөлбөрийн үр дүнд Хүүхэд хамгаалах хуулийг батлуулж хэрэгжүүлж байгаа, мөн 10 аймагт Хүүхэд хамгаалах хөгжлийн төв байгуулаад буйг тэмдэглэн хэллээ. Боловсролын салбарт эко сургалт, ногоон хөгжлийг дэмжихэд ЮНЕСКО-гийн шинэчлэл хийсэн. МСҮТ-д хамрагдагч нар нэмэгдсэн. Зарим төсөл, хөтөлбөр өртөгөө нөхсөн жишээ бий гэв.

Доройтсон газрыг сэргээх, бэлчээрийг хамгаалах үйл ажиллагааны дүнд нийт 49.000 гаруй газрын бэлчээрийг нөхөн сэргээж, 82.000 га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлснийг Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа илтгэлдээ дурдлаа. Энд:

  • уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай малчдын нөхөрлөлийн эрсдэл даах чадварыг бэхжүүлж,
  • Уур амьсгалын эрсдлийн индекс хэрэгсэл болон байгалийн үйл явдлын эдийн засгийн үр нөлөөг дүрслэн харуулсан, нөлөөлөлд суурилсан урьдчилан таамаглах газрыг зургийг боловсруулж,
  • Дорнод Монголын байгаль орчны асуудал, ландшафтын ннэгдмэл байдлыг хангах, тогтвортой уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйн стратегийн бодлого, газрын нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан,
  • Орон нутгийн бэлчээрийн менежментийн дүрэм журмын дагуу бэлчээрийн менежментийн сайжруулсан туршлагыг баталсан зэрэг орж буйг мэдээллээ.

Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд 2023 онд 51.5 сая ам.долларыг татан төвлөрүүлснээс:

  • 23.4 саяыг хоёр талт хамтын ажиллагааны донор буюу хандивлагч байгууллагууд,
  • 10.1 саяыг НҮБ-ын өөрийн хөрөнгөөс,
  • 8.9 саяыг олон улсын сангууд,
  • 4.1 сая ам.долларыг олон улсын санхүүгийн байгууллагууд,
  • 3.6 саяыг олон улсын ТББ-ууд,
  • 0.5 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар,
  • 0.4 саяыг хувийн хэвшил тус тус гарган санхүүжүүлжээ.

Үүнээс хамгийн их буюу 11.3 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт зарцуулжээ.

 

"Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан хурлын төгсгөлд НҮБ-аас 2024 онд болон цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг:

  • Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах,
  • Ногоон хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих,
  • Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх гэсэн үндсэн гурван байдлаар тодорхойлон үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Хуралд Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 10 цаг 01 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Уржигдар 09 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 2024-04-26 Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 2024-04-26 Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 2024-04-26 ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 2024-04-26 Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2024-04-26 Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 2024-04-26 Парис хот руу аялах азтанууд тодорлоо 2024-04-26 Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 2024-04-26 “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 2024-04-26 "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 2024-04-26 Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 2024-04-26 Эрх чөлөөний үнэ цэнэ 2024-04-26
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top