x

ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын нэг болон 16 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг: 

-Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд дэлхийн хотуудын жишгээр соёл, танин мэдэхүйн газруудтай танилцуулах замаар суралцагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зоо парк, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Нийслэлийн Боловсролын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амьтны хоёр хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөртэй уялдуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган сурагчид амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 1,000 сурагчийг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна. 

"Имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан манай зоо паркад бий"

"Улаанбаатар зоо парк" ХК-ийн захирал Б.Оргил: 

-Бид 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манайд имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан бий. Өмнө нь “Алтай” хотхоны зүүн талд түрээсийн байранд үйл ажиллагаа байгаад ашиглалтын зардлаа даахгүй болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн биднийг дэмжин байр гаргаж өгснөөр нүүж ирсэн. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амьтны хоёр хүрээлэн цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан энэ үед НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын газраас бидэнд тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасанд баяртай байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Одонгуа: 

-"Боловсрол, шинжлэх ухааны сайдын хичээлээс гадуурх үлгэрчилсэн хөтөлбөр нь найман чиглэлтэй. Эдгээрийн нэг болох байгаль, экологийн боловсролыг хүүхдэд олгох чиглэлийн хүрээнд өнөөдөр манай сургуулийн тавдугаар ангийн хоёр бүлэг амьтны хүрээлэн үзэж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд эх байгалиа хамгаалах, амьтан хайрлах, энэрэх сэтгэлтэй болж төлөвшихөд маш чухал хувь нэмэртэй юм.

зураг
зураг

 

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 10 цаг 01 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Уржигдар 09 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 2024-04-26 Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 2024-04-26 Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 2024-04-26 ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 2024-04-26 Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2024-04-26 Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 2024-04-26 Парис хот руу аялах азтанууд тодорлоо 2024-04-26 Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 2024-04-26 “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 2024-04-26 "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 2024-04-26 Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 2024-04-26 Эрх чөлөөний үнэ цэнэ 2024-04-26
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top