x

Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөрвөн удаа болсон

Өнөөдөр бол Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх өдөр. Маргааш 16:00 цагт улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль явагдана.

Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнгээс дараах мэдээллийг хүргэж байна. 

Он гарснаас хойш Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт магниутад 3.5 болон түүнээс дээш газар хөдлөлт 20 орчим удаа болсон байна. 

Монгол орны хэмжээнд газар хөдлөлт бүртгэх 120 орчим станц байдаг бөгөөд тус станцуудаас хүчтэй газар хөдлөлт болсон газрын мэдээллийг шуурхай боловсруулж ОБЕГ-т тодорхой минутын давтамжтай илгээдэг юм байна.

2021 оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт газар хөдлөлт болж уг газар хөдлөлтийн чичирхийллийг Монгол орон даяар мэдэрсэн. Түүний дараа Улсын Онцгой Комиссоос Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнд Монгол оронд болон хил орчимд хүчтэй газар хөдлөлт болоход ард иргэдэд шуурхай мэдээлж байх үүрэг өгсөн байна. 

2021 оноос хойш Архангай аймгийн Их Тамир орчимд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа

Энэ онд болон өнгөрсөн онуудад болсон зарим газар хөдлөлтийн талаар мэдээлэл: 

  • 2024 онд Архангай аймгийн Чулуут Их Тамир орчмоор магниутад 3.5 дээш газар хөдлөлт найман удаа болсон. Хамгийн хүчтэй нь гуравдугаар сарын 3-нд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ бүс нутагт идэвхжил 2021 оноос хойш ажиглагдаж байгаа. Өдөрт дунджаар дунджаар 10 хөдлөлт, зарим өдөр жижиг хөдлөлт 50, 60 болох үзэгдэл ажиглагдаж байна.
  • Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүст орж явдаг. Учир нь 20 дугаар зуунд энэ бүс нутагт магниутад долоо болон түүнээс дээш хөдлөлт 20 орчим болсон. Үүнээс магниутад наймтай хөдлөлт дөрөв болсон. 2024 оны нэгдүгээр сард Японд 7.9 магнитудын газар хөдлөлт болсон. Гэтэл түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт монголын нутаг дэвсгэрт дөрвөн удаа болсон байна. Энэ нь Монгол орон газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг гэдгийг илэрхийлж байгаа юм. 
  • 2021 оны гуравдугаар сард Говьсүмбэрийн Баян талд, долдугаар сарын 22-нд Сэлэнгийн Ерөөд, Есдүгээр сарын 8-нд Төв аймгийн Жаргалант сумын нутагт 5 магнитудын хөдлөлт болж тус газар хөдлөлтөөс болсон чичирхийлэл Улаанбаатар хотод нэлээд мэдрэгдсэн. 
  • Энэ он гарснаар Төв аймгийн Борнуурт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн байна. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.152)
    газар хөдөлбөл хөдлөхөөс л биш ямар зогсоож чадах биш битгий хүмүүсийн сэтгэл үймүүлээд бай зогсоож чадахгүй бол дуугүй бай!
    2024 оны 03 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 1 цаг 48 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 2 цаг 37 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 3 цаг 18 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 3 цаг 28 мин Цастай өдрийн Даланзадгад 4 цаг 5 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 4 цаг 29 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 4 цаг 47 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 5 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 5 цаг 17 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 10 цаг 01 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Уржигдар 09 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 2024-04-26 Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 2024-04-26 Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 2024-04-26
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт...
Top