Төсвийн байнгын хороо Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ үеэр 2023 оны төсөвт дараах шинэчлэлүүдийг тусгана хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
1. Төсвийн орлогыг боломжтой бүх түвшинд нэмэгдүүлэх;
Үүний тулд:
- Экспортлогч орон болох зорилтоо бодитоор хэрэгжүүлэх;
- Гадаадын зээл тусламжаар зөвхөн эдийн засагт бодит өгөөж өгөх төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг болох;
- НӨАТ-ын тогтолцоог боловсронгуй болгох замаар далд эдийн засгийг бууруулах
- Тансаг хэрэглээнд татвар ногдуулах;
- Инфляцыг бууруулахад дэмжлэг болох, эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэх, эсрэг мөчлөг бүхий салбаруудыг хөгжүүлэх;
- Нэмүү өртөг өндөртэй салбаруудын хөгжлийг дэмжих;
- Хөрөнгийн зах зээл, түүний дотор дотоод бондын зах зээлийг хөгжүүлэх нь чухал байна.
2. Зардлыг бууруулах нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөн.
Үүний тулд:
- Халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах;
- Хүүхдийн мөнгөний тогтолцоог оновчтой болгох;
- Хэмнэлтийн хуулийг бүх түвшинд хэрэгжүүлэх;
- Хөрөнгө оруулалтаар дамжуулан дотоодын эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.