Орост дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс хаврын цэрэг татлага эхэллээ. Цэрэг татлага эхлүүлэх тушаалыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны дөрөвдүгээр сарын нэгнээс 15-ны хооронд Зэвсэгт хүчин болон бусад хүчний байгууллагуудад хаах албанд 18-27 насны нийт 134,5 мянган иргэнийг татах юм байна.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн өгүүлснээр, хавар татагдаж буй цэргүүдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад бага гэнэ. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдыг "аль ч халуун цэг рүү илгээхгүй" гэж Шойгу мэдэгдэж байв.