x

Өмнөд солонгосчууд гадагшаа “дүрвэж” байна

Бүтэн хоёр жилийг эх орноодоо “хоригдож”, хүн хоорондын зай барьж өнгөрүүлсэн Өмнөд Солонгосын иргэн Ким Хо Жун Хавай руу сүүлчийн нислэгт амжиж бүртгүүлжээ. Тэрбээр зургаан жилийн өмнө Хавайд хуримын бал сараа өнгөрүүлж байсан учраас тус арлыг зорихоор шийдсэн аж. Өмнөд Солонгосын засгийн газраас вакцинд хамрагдсан хүмүүст хязгаарлалтын журмаа зөөлрүүлснээр цар тахлаас болж удаан “хоригдсон” хүмүүст  гадагшаа аялах хорхойгоо дарах боломж олдсон нь энэ.

Ким Хо Жун хэлэхдээ, “Би долоо хоногийн өмнө л билетээ авсан. Covid-19-өөс өмнө би байнга гадаад орнуудаар явдаг байсан учраас хоёр жил хил давах боломжгүй байсан нь давчидмаар байсан” гэж Инчон олон улсын нисэх буудлаас нислэгтээ суухдаа ярьжээ. Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн болон нэмэлт тунг тариулсан Ким Хо Жун шиг маш олон солонгосчууд “өс авах аялалдаа” гарахаар яарчээ.

Цар тахлын улмаас гадаадад аялах боломжгүй, нислэг нь цуцлагдсан хүмүүс олон нийтийн сүлжээнд “өс авах аялал” гэх хэллэгийг тренд болгосон.

Өмнөд Солонгос улсаас гадаад орон руу аялагчдын тоо гуравдугаар сарын 21-нээс хойш огцом нэмэгджээ. Учир нь Өмнөд Солонгос нь дэлхийн олонх орноос ирэх вакцины бүрэн тунтай аялагчдад тус улсад долоон хоног тусгаарлагдах журмаа цуцалсан юм. Өмнөд Солонгос нь цар тахлын халдвараас сэргийлэх хориг, хязгаарлалтаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн сулруулж эхэлсэн боловч Covid-19-ийн омикрон хувилбарын тархалтаас болж буцаан чангаруулсан.

Өмнөд Солонгос нь хүний эрхийн зөрчилд тооцогдсон цар тахалтай хүмүүсийг “мөшгих” зэрэг хөл хорионы хатуу журмаа цуцалснаар Ази-Номхон далайн “нээлттэй” орнуудын жагсаалтад нэгдлээ.

Өнөөдрийн байдлаар тус бүс нутгийн Япон, Сингапур, Монгол, Австрали, Шинэ-Зеланд, Сингапур зэрэг олон улс гадаадаас ирэх аялагчдад тавьсан хязгаарлалтын журмаа зөөлрүүлж, цуцлаад байгаа юм. Тухайлбал, Сингапур, Монгол нь “вирустэй зохицон амьдрах” бодлогын хүрээнд гадаадын аялагчдад тавьсан бүх хязгаарлалтын журмаа цуцалсан.

Өмнөд солонгосчуудын тухайд гадаадад аялахад бэлэн байна. Судалгаагаар Өмнөд Солонгосын иргэд Covid-19-ийн тусахаас айх айдас нь багасч, халдварыг нэгэнт хяналтаасаа алдсан учир урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ цуцлах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Гадаад улс руу аялах нисэх онгоцны тасалбар гар утсаараа захиалах иргэдийн тоо гуравдугаар сарын 11-ны байдлаар өнгөрсөн жилтэй харьцуулахад найм дахин нэмэгдсэн гэж “SK Telecom Co Ltd” компани мэдэгджээ. Нислэгийн тасалбарын захиалга Өмнөд Солонгост хязгаарлалтыг сулруулах талаар долоо хоногийн өмнөөс шум дэгдсэнээр эрс өссөн аж. “Цар тахлаас болж би гадаад улс руу битгий хэл дотооддоо ч аялж зүрхлээгүй. Харин одоо арай чөлөөтэй санагдаж байна. Өмнө нь амьдарч байсан Хавай руу очих болсондоо догдолж байна” гэж 27 настай Ким На Ён ярьжээ.

Агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын агентлагуудын мэдээлснээр өмнөд солонгосчуудын хувьд Хавай, Сайпан, Гуам арлууд, Европ, Зүүн Өмнөд Ази руу аялах захиалга илүү их өгч байгаа аж. Тэр дундаа вакцинжуулалтад хамрагдсан эсвэл PCR шинжилгээний сөрөг хариутай бол тусгаарлалтын журмыг цуцалсан “нээлттэй” орнууд руу голчлон аялах захиалга өгчээ. Сайпан, Гуам арлууд нь Өмнөд Солонгостой аяллын шугамын гэрээтэй бөгөөд тус улсын иргэдэд дээрх эрхийг олгож байгаа аж. Түүнчлэн Сайпан аралд очсон Өмнөд Солонгосын иргэд зөвхөн бизнес аяллынхаа хугацаанд зарцуулах 100 ам.долларын “аяллын бонус” авдаг байна.

Аяллын цахим худалдааны “Interpark Corp” компанийн мэдээлснээр Номхон далайн орнууд руу нислэгийн захиалга гуравдугаар сарын 11-22-ний хооронд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 324 хувиар өсчээ. Харин Зүүн Өмнөд Ази руу аялах захиалга 268 хувь, Европ руу 262 хувиар нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ тус компани өнгөрсөн Ням гаригт ердөө 70 минутын дотор Хавай руу 5200 “аяллын багц”-ын захиалга авч дээд амжилт тогтоожээ. Мөн “CJ Corp” корпорацийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гэрт хүргэдэг цахим цахиалгын нэгжийн мэдээлснээр тухайн өдөр Испани, Итали руу аялах 2800 орчим захиалга авсан ба нийтдээ 15 тэрбум воны /12.41 сая ам.доллар/ орлого олсон байна. Харин Хавай руу аяллын багцийн захиалга дангаараа есөн тэрбум вон болжээ.

Япон руу тогтмол аялдаг 36 настай И Тэ Ву иений ханш суларсныг далимдуулаад нэлээд хэдэн воныг солиулж аваад нөөцөлснөө ярьжээ. Тэрбээр аялал жуулчлал сэргэхээр иений ханш буцаад өснө гэж найдаж байгаа аж.  Япон нь жуулчдыг татаж эхлээгүй байгаа ч бизнес болон бусад зорилгоор ирсэн хүмүүст тусгаарлалтын хоногоо долоогоос гурав болгож бууруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 6 цаг 11 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 6 цаг 52 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 6 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 7 цаг 6 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 12 цаг 45 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 14 цаг 41 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top