Оросын төрийн тэргүүнд Украинд ОХУ-ын зэвсэгт хүчний амссан жинхэнэ хохирлын талаар мэдээлээгүйтэй холбоотойгоор Путин болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарын хоорондын зөрчил нэмэгдэж байгаа гэнэ. Энэ талаар Америкийн тагнуулаас авсан эх сурвалжтайгаар The New York Times сонин мэдээлжээ.
Путиний зөвлөхүүд түүнд худал мэдээлэл өгч, довтолгоо бүтэлгүйтсэн болон барууны хориг арга хэмжээний бодит үр дагаврын талаар нуун дарагдуулж байгаа гэж Цагаан ордон онцолж байв. Оросын тал цэргүүдээ татна гэсэн мэдэгдлийн дараа Черниговыг бөмбөгдсөн нь "Кремлийн мэдээлэл эмх замбараагүй байгааг харуулж байна" гэж эх сурвалж мэдээлжээ.
Өмнө нь Пентагоны төлөөлөгч мэдээлэл хийхдээ, Путин Украин дахь "тусгай цэргийн ажиллагаа"-г хариуцах хүн томилсон эсэх нь эргэлзээтэй, учир нь ОХУ-ын цэргүүд олон чиглэлд эмх замбараагүй байдалтай байгаа хэмээн онцолж байв.