x

Оросын цэргүүд өөрсдийнхөө нисэх онгоцыг буудаж сөнөөжээ

Их Британийн тагнуулын албаны дарга Жереми Флеминг Украины дайны нөхцөл байдлын талаар өчигдөр тус улсын засгийн газарт мэдээлэл өгчээ. Энэ үеэр хэд хэдэн ноцтой зүйлийг ярьсан байна. Тодруулбал, Украины дайнд оролцож буй Оросын цэргүүд өөрсдийн нисэх онгоцыг санамсаргүйгээр буудаж унагаасан гэнэ. Мөн Украинд тулалдахаар очсон Оросын цэргүүд өөрсдийн зэвсэг техникээ албаар доголдуулах, тушаал биелүүлэхээс татгалзах зэргээр аашилж байгаа аж. Үүний зэрэгцээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зөвлөхүүд нь түүнд дайны нөхцөл байдлыг үнэнээр нь мэдүүлэхээс эмээж байгаа гэх мэдээллийг хийсэн байна.

ОХУ-аас цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украинд дайралт эхлүүлснээр 36 хонож байна. Оросын дайралт дэлхий дахиныг цочроосон боловч Их Британийн тагнуулуудын хувьд хэдийнэ таамагласан зүйл гэдгийг Жереми Флеминг онцолжээ. Тагнуулчдын тооцоолсноор Путины Украиныг эзлэх төлөвлөгөө бүтэлгүйтсээр байгаа тул В төлөвлөгөөнд орж, энгийн иргэдийн эсрэг, хотуудыг сүйтгэх ажиллагаа явуулж байна гэв.

“Путин Украины ард түмний эсэргүүцэл, нэгдмэл байдлыг дорд үнэлсэн төдийгүй эдийн засгийн үр дагаврыг дутуу тооцож, өөрийн армийн хүч чадалд бардаж, хурдан хугацаанд ялалт байгуулахаар тооцсон гэдэг нь тодорхой байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Зөвлөхүүд нь Путинаас эмээж байгаа учраас Украинд орос цэргүүд ямар муу тулалдаж байгаа бодит байдлыг үнэнээр нь илтгэхгүй байгаа гэж тагнуулууд таамагласан байна.

НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллээр Украины дайнд 1119 энгийн иргэн амь үрэгдсэн байна. “NATO”-гийн тооцооллоор ОХУ-аас Украинд хийж буй дайнд 7000-15 мянган орос цэрэг амь үрэгдсэн гэсэн бол Москвагаас 1351 гэж мэдэгджээ. Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 12-нд мэдээлэл өгөхдөө дайнд тус улсын 1300 цэрэг амь үрэгдсэн гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 6 цаг 25 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 7 цаг 6 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 7 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 7 цаг 19 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 12 цаг 59 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 14 цаг 55 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top