ОХУ-ын Украины түрэмгийллийн нөлөө дэлхий дахинд цуурайтаж байгаа ч хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн таван бүгд найрамдах улс болох Казахстан, Узбекистан, Тажикстан, Киргизстан, Туркменстанд энэ дайны цуурай өөрөөр тусна. Тэд бүгд Оростой эдийн засаг, соёлын нягт холбоотой ч Владимир Путины Украинд хийсэн үйлдлээс болгоомжлох шалтгаан бас бий.
Кремлийн дайны машиныг эвдэх зорилготой Барууны хориг арга хэмжээ нь тус бүс нутагт ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Төв Азиас олон сая хүн ажил хайж Орос руу цагаачилсан байна.
Өнөөдөр тэдний гэр рүү илгээсэн мөнгө нь бүс нутгийн жижиг эдийн засгийг тогтвортой байлгаж байгаа. Азийн хамгийн ядуу хоёр улс болох Киргизстан, Тажикистан улсын нийт эдийн засгийн дөрөвний нэгээс гуравны нэг нь мөнгөн гуйвуулгад түшиглэдэг. Үүний ихэнх хувийг Оросоос авдаг.
Харин одоо Барууны хориг арга хэмжээ нь Оросын эдийн засгийг энэ жил 7% хүртэл бууруулах төлөвтэй байгаа тул эдгээр сая сая хүмүүс ажилгүй болж магадгүй байна. Энэ онд зөвхөн Киргизстан, Тажикистан руу гуйвуулсан мөнгө 30 хүртэл хувиар буурна гэж Дэлхийн банк аль хэдийн мэдэгджээ.
Үүнээс гадна, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн бүсийн мэргэжилтэн Эрика Марат хэлэхдээ, хэрэв олон тооны цагаачид эсвэл Оросын хоёр дахь үеийн иргэд ажил хайж эх орондоо ирэхээр шийдвэл юу болох вий гэсэн айдас үнэхээр бий. Тухайлбал, Тажикистаны албан ёсны ажилгүйдлийн түвшин аль хэдийн долоон хувьд хүрээд байгаа аж.
"Ийм олон хүн гэртээ буцаж ирэхийг бид хэзээ ч харж байгаагүй" гэж Марат хэлэв. Тэрээр "Энэ нь олон зүйлийг тогтворгүй болгох тул ийм зүйл болохгүй гэж бүгд найдаж байна. Энэ бол зүгээр л асар том зэрлэг зүйл" хэмээн хэлэв.
Үүний зэрэгцээ Оросын түрэмгийлэл аймшигтай жишиг тогтоосон. Путин Орос үндэстнийг хамгаалах нэрийдлээр хөрш улс руугаа халдаж байгаа нь Украины нэгэн адил орос үндэстний цөөнхтэй Төв Азийн орнуудад таагүй асуултуудыг төрүүлж байна.
Хүн амынх нь 30 орчим хувийг оросууд эзэлдэг, Оростой хиллэдэг хойд бүс нутагтаа эдийн засаг, хөгжлөөрөө ихээхэн төвлөрдөг Казахстанд дээрх өгүүлбэрүүд илүү наалдацтай тусна. Өнгөрсөн хугацаанд Оросын нэр бүхий албан тушаалтнууд Казахстаныг жинхэнэ улс мөн эсэхэд эргэлзэж байсан нь Украины талаарх Путины үзэл бодлын цуурай юм.
Бүс нутагт хүн бүр болгоомжтой алхаж байгаа ч зарим нь бусдаасаа илүү. Хэн ч Путиныг ил тод шүүмжлээгүй нь мэдээж. Аюулгүй байдлын хувьд Оросын цэргүүдээс хамааралтай Киргизстан, Тажикистан улсууд ялангуяа амаа үдэх янзтай байна.
Харин эрчим хүчээр баялаг Казахстан, Узбекистан зэрэг бүс нутгийн эдийн засагт тэргүүлэгч хоёр улс салхинд бага зэрэг ойртож, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж, тус улсад шууд тусламж илгээхээ мэдэгдээд буй.
Казахстан улс өөрийн зүгээс Украин руу цэргээ илгээх тухай Оросын хүсэлтэд хүртэл татгалзсан нь хэдхэн сарын өмнө болсон ард түмний бослогоос өөрийг нь аварсан ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын хувьд гайхалтай алхам боллоо.
Энэ нь зарим талаараа Токаев Москвад бүрэн хамааралгүй гэдгээ харуулахыг хүсч байгаатай холбоотой байж магадгүй гэж Марат хэлэв. Казахстан Орос, Хятад, Барууны орнуудтай харилцаагаа тэнцвэртэй байлгаж, "олон вектор" гадаад бодлого баримталдаг гэдгээрээ үргэлж бахархдаг. Энэ нь Оросоос дүрвэсэн ч бүс нутагтаа үлдэхийг хүсч буй Барууны бизнесүүдийг татах илүү овсгоотой тоглоом байж магадгүй юм.
Ерөнхийдөө Төв Азийн орнууд нэг төрлийн мухардалд орчихоод байгаа бөгөөд Оросын эдийн засгийн уналт хэр муу байгааг, Путин Украин руу хэр хол явахыг хичээж байгааг харахыг хүлээж байна. Тэд одоо шинэ, олон улсын хэмжээнд илүү тусгаарлагдсан Оростой амьдарч байгааг бүгд ойлгож байгаа гэж Марат хэлэв, гэхдээ энэ нь Оростой олон талаараа холбоотой хэвээр байна.
Одоогийн байдлаар давамгайлж буй сэтгэлгээ бол "Бид яаж амьдрах вэ?" гэсэн түгшүүртэй прагматик сэтгэлгээ байгаад л гол асуулдал байна.
Б.Бүжлхамаа