Өнгөрсөн жил Талибанчууд засгийн эрхийг гартаа авснаас хойш олон мянган хүн Афганистаны хойд хэсгийн бичил уурхайнуудад цугларчээ. Амь насанд нь заналхийлсэн өлсгөлөнтэй тулгарсан тэд сүйрсэн эдийн засгийн дунд амьжиргаагаа залгуулах гэж цөхрөнгөө барж байна.
Энэ цаг үед уурхайнууд урьд өмнөхөөсөө илүү үхэлд хүргэж байна.
Талибанчууд өмнөх засгийн газраас ялгаатай нь бичил уурхай барихад шаардлагатай инженер, хорт хийн хяналтын төхөөрөмж зэрэг зохицуулалт техникээр дэмжихгүй тэр ч бүү хэл бэхэлгээ мод ч нийлүүлэхгүй байгаа юм.
Өнгөрсөн сард гэхэд нуралт болж 10 уурхайчин амиа алджээ. Тэд хонгилд олон хоног дарагдсаны эцэст амьсгал хураасан байна.
"Тэр шөнө би энэ ажлаа орхиж, хэзээ ч уурхай дээр ажиллахгүй байхыг хүссэн. Гэхдээ би гэртээ очоод идэх юм байхгүй байхыг хараад буцаад гарахаас өөр аргагүйд хүрсэн" гэж засгийн газрын цэрэг асан иргэн хэлэв.
Баглан мужийн Чинак уурхайнуудад сүүлийн саруудад Талибанчууд хяналтаа тогтоохоос өмнөхөөсөө гурав дахин олон эрчүүд ажиллахаар ирсэн гэж операторууд хэлж байна.
Тэдний зарим нь 60 гарсан эрчүүд. Бусад нь хүүхдүүд, дөнгөж 10 настай.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com