Энэтхэгт олон зуун мянган ажилчид эдийн засгийн шинэ бодлогыг эсэргүүцэн өчигдөр орон даяар ажил хаялт зарлав. Төрийн болон хувийн хэвшлийн ажилтнууд автозам болон галт тэрэгний замыг хааж, нийтийн тээврийг саатуулж, улс орныг эмх замбараагүй байдалд оруулав.
Жагсагчдын тавьсан 12 шаардлагын зарим нь хөдөлмөрт анхаарал хандуулж байна.
Тэд ажил олгогчдод цалин хөлс, ажлын цагийг тогтооход илүү эрх олгосон шинэ хуулийг буруушаав. Жагсагчид мөн нийт ажилчдын 80 орчим хувийг бүрдүүлдэг хаягдал цуглуулагч, рикша (хот доторх хүн тээвэр) жолооч зэрэг албан бус ажилчдын нийгмийн хамгааллыг шаардаж байна.
Бусад шаардлагуудад эдийн засгийн бодлогод хандсан анхааруулгууд багтжээ.
Жишээ нь, Модигийн засаг захиргаа төрийн өмчийн зарим хөрөнгийг, тухайлбал, улсын секторын банкууд гэх мэт бага гүйцэтгэлтэй байгаа хөрөнгийг хувьчлахыг эртнээс хүсч ирсэн. Ажил хаягчид хувьчлалын бүх төлөвлөгөөг царцаахыг уриалсан юм.
"Тэд төмөр зам, нисэх онгоцны буудал, боомт, газрын тосны үйлдвэр, байгалийн хий боловсруулах үйлдвэр, цахилгаан дамжуулах салбарыг зарж байна. Юу ч үлдээгүй" гэж үйлдвэрчний эвлэлийн дээд албан тушаалтан хэллээ. Мөн "Энэ улсад бидний өвөг дээдсийн барьж босгосон бүх зүйл одоо томоохон аж ахуйн нэгж, хувийн бизнес эрхлэгчдэд зарагдаж байна" гэж босогчид хэвлэлд өгсөн яриандаа дурьджээ.
Эрх баригчид ажил хаялттай холбоотойгоор эмнэлэг, батлан хамгаалах байгууламж, төмөр замд цахилгаан эрчим хүчийг хадгалахыг хүссэн байна. Мөн үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялтад нэгдсэн тул банкны үйлчилгээнд нөлөөлөх магадлалтай гэж мэдэгдлээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com