Украин энхийн хэлэлцээгээр төвийг сахих тухай хэлэлцэхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгч Зеленский хэллээ.
Украины Ерөнхийлөгч Оростой байгуулах энхийн хэлэлцээрийн хүрээнд төвийг сахих статус батлах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ.
Владимир Зеленский Оросын хараат бус сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ийм хэлэлцээр хийхийн тулд Украинд бүх нийтийн санал асуулга явуулах ёстой гэж мөн мэдэгдэл дундаа дурьджээ.
Тэрээр өмнө нь үүнтэй төстэй тайлбар хийж байсан ч үг хэллэг, өгүүлж буй ярианы өнгө нь энэ удаагийнх шиг хүчтэй биш байсан юм.
Тэрээр "Аюулгүй байдлын баталгаа, төвийг сахисан байдал, манай улсын цөмийн бус статус. Бид үүний төлөө явахад бэлэн байна. Энэ бол хамгийн чухал зүйл" гэжээ.
Төвийг сахина гэдэг нь тухайн улс бусад ямар ч улсын эсрэг цэрэгжихгүй гэсэн үг билээ.
Мөн Ерөнхийлөгч Зеленский аливаа гэрээ хэлэлцээрийн хувьд Ерөнхийлөгч Путинтэй нүүр тулан уулзах шаардлагатай бөгөөд Украиныг халдлагад өртөхгүй гэсэн үр дүнтэй аюулгүй байдлын баталгаа зайлшгүй шаардлагатай гэсэн юм.
Ерөнхийлөгч Зеленский орос хэлээр ярьдаг бөгөөд Оросын түрэмгийлэл Украины орос хэлээр ярьдаг хотуудыг сүйрүүлсэн гэж нэмж хэлжээ.
Дараа нь, нэг шөнийн дотор ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Украин энх тайвныг "цаг алдалгүй" эрэлхийлж байна гэж мэдэгджээ.
Дайны эргэн тойронд:
-
Орос улс зүүн зүгт хяналтаа бэхжүүлэхийн тулд нутаг дэвсгэрийнхээ амбицыг дахин төвлөрүүлж байна.
-
Украины арми Оросын цэргүүдийг мужийн төв Сумы хотын ойролцоох хоёр хотоос шахан гаргаж, Харьковын ойролцоох хоёр хотыг хяналтдаа авсан гэж мэдэгджээ.
-
Цахим орчинд тарсан бичлэгт Украины цэргүүд Оросын армийн хоригдлуудыг зодож, буудаж байгаа нь Женевийн конвенцийг зөрчсөн байж болзошгүйг харуулж байна.
-
НҮБ-ын Дайны үеэр 1100 гаруй энгийн иргэн амь үрэгдсэний 99 нь хүүхэд гэж мэдэгдлээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com