x

Оросын тэрбумтан Роман Абрамович химийн бодист хорджээ

Оросын тэрбумтан Роман Абрамович дайны галыг зогсоох асуудлаар Украины парламентын гишүүдтэй Гуравдугаар сарын 3-ны өдөр Киев хотод уулзсан байна.

Уулзалтын дараа Роман Абрамовичоос болон Украины парламентын хоёр гишүүнээс химийн бодисын хордлогын шинж тэмдэг илэрчээ. Тэдэнд нүд улайх, нулимс гоожих, нүүр, гарын арьс загатнах зэрэг хордлогын шинж тэмдгүүд илэрсэн тухай эх сурвалж мэдээлсэн байна. 

Одоо Роман Абрамович болон бусад хүмүүсийн биеийн байдал сайжирч байгааг мөн мэдээллээ.

Тэрбумтан Роман Абрамович Киев-Москвагийн хооронд дайны галыг зогсооход зуучлахаар ажиллаж байгаа багийн гишүүн юм.

Оросын талын хатуу чиг шугам баримтлагчид энхийн хэлэлцээг бүтэлгүйдүүлэхийн тулд тэднийг химийн бодисоор хордуулсан байх магадлалтай гэж үзэж байгаагаа эх сурвалж хэлсэн байна. Мөн Bellingcat эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бүлгийн гишүүн Кристо Грозев "Энэ халдлага алах бус анхааруулах зорилготой байсан" гэв.

Дашрамд, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ Роман Абрамович түүний засгийн газарт Москватай энхийн гэрээ байгуулахад зуучлах санал тавьж байсныг баталсан юм. Гэвч түүнийг хордсон тухай дурсаагүй. 

Барууны орнууд дайнаас үүдэн ОХУ-ын тэрбумтангуудад эдийн засгийн хориг авч байгаа бөгөөд Роман Абрамович үүнд багтаж өөрийн хөлбөмбөгийн "Челси" клубээ зарахаар болсон юм. 

Энэ тухайгаа Роман Абрамович "Өнөөгийн нөхцөлд клубыг худалдах нь хамгийн зөв шийдвэр бөгөөд энэ нь хөгжөөн дэмжигчид, ажилтнууд, клубын ивээн тэтгэгчдэд хэрэгтэй. "Челси"-тэй ингэж хагацах нь надад их хүнд шийдвэр байлаа. Миний хувьд "Челси" клубын нэг хэсэг байсан нь нэр хүндийн хэрэг байлаа” гэж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 6 цаг 4 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 6 цаг 46 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 6 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 6 цаг 59 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 12 цаг 38 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 14 цаг 34 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top