Шри Ланкад хоол хүнс, шатахуун гэнэт хомсдож, зарим газар олдохгүй эсвэл хэт өндөр үнэтэй зарагдаж эхэлжээ. Асар их өрийн дарамт, коронавирусийн тахал, мөн Европ дахь дайн эдийн засгийн байдал тус улсад хүнд цохилт өгч сөхрүүлэв.
Харгис хэрцгий гэгддэг удирдагч Готабая Ражапаксагийн эсрэг одоо эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа бөгөөд сөрөг хүчний удирдагчид боломж олдохыг хүлээж сууна.
Гэвч Готабая Ражапакса үүний эсрэг мөн тэмцэж байгаа аж. Хүмүүс цахилгаан тасрахыг эсэргүүцэн лаа асааж, бослого дэгдээх үед засгийн газар эмх замбараагүй байдлыг намжаахын тулд шатахуун түгээх станцуудад цэргээ байршуулжээ.
Органик аргаар импортыг бууруулах төлөвлөгөө муу хэрэгжсэний улмаас Шри Ланкийн тариаланчид бордооны хомсдолд оржээ. Үүний үр дүнд тус улсын гол хүнс болох будаа мөн хомсдолд оржээ. Өнгөрсөн хоёрдугаар сард инфляци 17.5 хувьд хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна.
2009 онд дууссан иргэний дайны дараа Шри Ланка аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай, дундаас дээш орлоготой улс болж байв. Эдүгээ тус улс гадаадын тусламжаас улам бүр хамааралтай болж, эдийн засгийн чөлөөт байдлаа алдсан юм.
"Хүн бүрийн толгойд байгаа асуулт бол "Энэ улс хэзээ бүрэн сүйрэх вэ?" гэдэг асуулт юм" гэж нэгэн бодлогын шинжээч хэлэв. Мөн тэрээр "Шри Ланкийн эдийн засаг олон эрхтний дутагдалд орж, сүйрэл эхэлсэн" гэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com