Израиль, Египет, АНЭУ, Бахрейн, Марокко, АНУ-ын шилдэг дипломатууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Негевийн цөлд уулзлаа. Израилийн нутаг дэвсгэрт болж буй Араб, Америк, Израилийн олон албан тушаалтнууд оролцсон анхны дээд хэмжээний уулзалт нь Ойрхи Дорнодын гүрнүүдийн нэгдлийг харуулж байна.
Хагас арван жилийн дараах өндөр түвшний энэхүү уулзалт нь Израиль 2020 онд АНЭУ, Бахрейн, Марокко улстай дипломат гэрээ байгуулсан нь улс төрийн шинэ түвшинд гарсныг харуулж байна.
Олон арабчууд Израильтай харилцаагаа хэвийн болгохыг дэмжихгүй байгааг санал асуулга харуулж байгаа. Мөн Вашингтон Израильд хэвийн байдлыг хангахад тусалж байгаа.
Одоо Израиль нь Арабын засгийн газрууд болон тэдний урт удаан хугацааны сайн үйлстэн АНУ-ын хооронд илүү олон нийтийн гүүр болж байгаа юм.
Энэхүү уулзалтанд оролцож буй улс орнууд ч мөн Украины дайны дэлхийн бодит байдлыг зохицуулахаар ажиллаж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен таван засгийн газарт Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалах юм.
Дашрамд, Израиль, Марокко хоёр Оросыг зэмлэхээс зайлсхийж байгаа бол харин АНЭУ газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх АНУ-ын шаардлагуудаас бултаж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com