ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн бямба гаригт Украины дайнд оролцсон цэргүүдэд ахмад дайчны статус олгох хууль баталлаа.
Шинэ хуулийн дагуу Украинд болж буй байлдааны ажиллагаанд оролцсон цэргүүдэд ахмад дайчны статус олгохоор болов.
Хуулийн төслийг Оросын парламентын хоёр танхим өнгөрсөн лхагва гаригт хэлэлцээд олонхын саналаар дэмжжээ.
Ингэснээр Украины дайнаас буцаж ирсэн цэргүүд Афганистан, Сири зэрэг улсуудад байлдааны ажиллагаанд оролцсон цэргүүдийн нэгэн адил нийгмийн багц халамжийг эдлэх юм байна.
Цэргийн багцад улсаас олгох нэмэлт мөнгөн тэтгэмж, татварын хөнгөлөлт, эрүүл мэндийн даатгал зэрэг халамжууд багтах аж.
www.tass.com