Украины Карьковт хотын нэрэмжит хөгжмийн наадам дайны үед ч үргэлжилсээр байна.
Зохион байгуулагчид энэхүү арга хэмжээг хуваарийн дагуу эхлүүлэх ёстой гэж шаардсан тул хөгжимчид метроны буудлын гантиг шатан дээр асар гүнзгий агуулга бүхий тоглолтоо толилуулав. Тоглолт болсон энэхүү метроны буудал тэсрэх бөмбөгийн асар том бай болжээ.
Цөөн тооны хүмүүс, зарим нь нүдээ аниад, нөгөө хэсэг нь хүүхэд, тэжээвэр амьтад тэвэрсэн хэвээрээ сонгодог хөгжмийн тавал хамтлагийг чих тавин сонсож, төрийн дуулал эгшиглэхийг сонсож байв.
Тус наадамд оролцсон виолончель хөгжимчин Денис Карачевцев Карьковын ард түмэнд итгэл найдварын мессежийг хүргэхийг хүсч байгаагаа хэлэв.
Тэрээр "Миний захиас бол бид айдасгүй, бид хүчтэй. Бид улс орондоо, хүн бүр [өөрийн замаар] тустай байж чадна" гэжээ.
Харин хийлч Татьяна Чоух "Энэ бол миний амьдралын хамгийн сайхан тоглолт байх болно" гэсэн юм.
bbc.com
Б.Бүжлхамаа