Энэтхэгт ковидын хязгаарлалтууд үндсэндээ байхгүй болж, өнгөрсөн амралтын өдрүүдэд олон сая хүмүүс Хинду шашны баяраа тэмдэглэв. Мөн Филиппинд ковидын журмууд цуцлагдаж, ням гаригт улс төрийн жагсаалд олон мянган хүн цугларчээ.
Ази-Номхон далайн олон улс орнууд ч мөн омикрон хувилбар тархсан хэвээр байгаа ч олон жилийн турш барьсан ковид дүрмээ асар хурдтайгаар татан буулгаж байна. Өөрчлөлтүүд нь эмнэлгийн зөвлөгөө, эдийн засгийн дарамт, тахал өвчнөөр ядарсан олон нийтийн сэтгэлээс үүдэлтэй юм.
Шинэ Зеланд улс дэлхийн хамгийн чанга байсан хязгаарлалтуудыг сулруулахаар төлөвлөж байгаагаа зарлав. Нэвтрэх хамгийн хатуу саадтай байсан Япон улс гадаадын бизнес эрхлэгчид болон оюутнуудад зориулсан хорио цээрийн дэглэмийг арилгах талаар хэлэлцэж эхэллээ.
Нэг том үл хамаарах зүйл бол эх газрын Хятад улс бөгөөд "Тэг Ковид" арга барилаа удаан баримталж, ковидыг хатуу хязгаарлалттай хэвээр байна.
Өмнөд Солонгос ковидын нас баралт нэмэгдэхийн хэрээр цогцос хадгалах газар хүрэлцээгүй болж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)