x

Одоог хүртэл COVID-19 тусаагүй хүмүүсийн ихэнх нь "найз нөхөдгүй" гэжээ

БНСУ-ын нэгэн эмч тохиолдлоор уу, тоцооллоор уу мэдэхгүй ямартай ч одоог хүртэл ковидын халдвараар өвчлөөгүй, тусаагүй хүмүүсийн ихэнх нь найз нөхөдгүй байна гэж хэлээд нийтээс нийлээдгүй жавтий хүртжээ.

Гуравдугаар сарын 16-нд Өмнөд Солонгосын Вакцины Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Ма Санг Хюк өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ковид-19-ийн халдвар хараахан аваагүй байгаа насанд хүрэгчид бол хүмүүс хоорондын асуудалтай хүмүүс" гэх утгатай нийтлэл байршуулжээ. Тэрээр энэ постоо маш богино хугацааны дараа устгасан боловч цахим орчинд маш хурдтай тархаж, маргааны гол сэдэв болоод байгаа аж.

Утгачилбал, хэрвээ та COVID-19-ийн халдвар одоо хүртэл аваагүй байгаа бол магадгүй шалтгаан нь найз нөхөдгүй болохоор тэр байх гэсэн байна.

Вирусийн бусад мэргэжилтнүүдээс ялгаатай нь Ма Санг Хюк омикрон хувилбарын тархалт улс орон даяар эрчимтэй явагдаж байгаа тул засгийн газар нийгмээс тусгаарлах арга хэмжээг бэхжүүлэхийн оронд эмчилгээнд анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байгаа нэгэн юм.

Өмнөд Солонгост өдөр тутмын ковидын тохиолдлын тоо 400  мянгыг давж, хүнд өвчтнүүд болон нас баралт дээд амжилт тогтоож байх үед тэрээр ийм бичлэг нийтэлсэн байна. 

Мягмар гаригийн өглөөний байдлаар Өмнөд Солонгост батлагдсан тохиолдлын нийт тоо 9.93 саяд хүрсэн нь тус улсын таван хүн тутмын нэг нь халдвар авсан гэсэн үг юм. 

"Ковидтой амьдрах" дэглэмийг дэмжигч Ма Санг Хюк эмч орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа "хүмүүс хоорондын асуудал" гэсэн үг нь вирусын халдвар авах нь гарцаагүй гэдгийг онцолсон зүйрлэл хэмээн тайлбарлажээ.

Тэрээр тус улсын эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөн зохион байгуулах хэрэгтэй бөгөөд ингэснээр эерэг шинжилгээ авсан хүмүүс цаг алдалгүй эмчилгээ хийлгэх боломжтой болно гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Мөн тэрээр "Ковидын улмаас нас барж байгаа хүмүүсийн хувьд харамсалтай байна, гэхдээ бид өвчтэй байсан ч эмнэлгээр явж чадахгүй, гэртээ айдас, өвдөлтөөс болж зовж шаналж буй хүмүүсийн талаар бодох хэрэгтэй. Тэд эмчилгээ хийлгэх эрхтэй байх ёстой" гэсэн юм.

Өнгөрсөн сарын 6-нд нийтлэгдсэн "Дэлхий 100 жилийн өмнөхөөсөө илүү өвдөж магадгүй" гэсэн гарчигтай мэдээнд Мексикийн халдварт өвчний мэргэжилтэн Бренда Крабтригийн үүнтэй төстэй утгатай жиргээнээс иш татжээ. 

Тэрээр "Хэрэв чамд одоо халдвар авсан найз байхгүй бол чамд найз байхгүй" гэжээ.

Үүний зэрэгцээ, сүүлийн үеийн мэдээллээс харахад тус улсын хүмүүс тахлын үеэр урьд урьдынхаас илүү нийгмээс тусгаарлагдмал болсон. Өмнөд Солонгосын Статистикийн газраас Гуравдугаар сарын 15-нд нийтэлсэн "2021 оны үндэсний амьдралын чанарын тайлан"-д дурдсанаар, өнгөрсөн онд нийгмээс тусгаарлах түвшин 34.1 хувь байгаа нь ковид тархахаас өмнөх 2019 онтой харьцуулахад (27.7 хувиар) 6.4 пунктээр өссөн байна. Энэ нь 2009 онд статистик мэдээ гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэжээ.

Нийгмийн тусгаарлалтын түвшин гэдэг нь хямрал тохиолдоход туслах хүн байхгүй гэж хариулдаг 19-өөс дээш насны насанд хүрэгчдийн эзлэх хувийг илэрхийлдэг индекс юм.

Б.Бүжлхамаа

www.koreaherald.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 6 цаг 10 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 6 цаг 52 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 6 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 7 цаг 5 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 12 цаг 44 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 14 цаг 40 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top