Оросын шүүх шоронд хоригдож байгаа сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд залилангийн хэргээр есөн жилийн хорих ял оноолоо.
Тус улсын төрийн байгууллага гадаадад бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан гүтгэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх хатуу чанга цензурыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталснаар Навальныйн ялыг сунгасан байна. Навальный өөрийн өмгөөлөгчөөр дамжуулж олон нийтийн сүлжээнд нийтлүүлж буй захидлуудаараа Оросуудыг Украин руу довтлохыг эсэргүүцэхийг уриалж байгаа юм.
Орос Украины нийслэл Киевийг бүслэх хүчин чармайлтдаа ахиц дэвшил багатай байна. Украины албаныхан нийслэлээс 40 милийн зайд орших Макарив хотын дээгүүр төрийн далбаагаа мандуулсан бөгөөд тэнд Оросын арми болон Украинчуудын хооронд хяналт нааш цааш өрнөсөн хэвээр байна.
Украин дахь Оросын “байлдааны хүч” анх удаагаа цэргийн хүчнийхээ 90 хувиас доош унасан нь Оросын цэргүүдэд учирсан хохирлыг харуулж байна гэж АНУ үнэлэв.
Тулалдаан эхлээд сар орчим болж байхад дайны хамгийн том сюрпризүүдийн нэг бол Орос Украины Агаарын цэргийн хүчийг ялж чадаагүй явдал юм.
Украины нисгэгчдийн амжилт нь тус улсын цэргүүдийг газар дээр нь хамгаалж, хотуудыг илүү өргөн хүрээтэй бөмбөгдөлтөөс урьдчилан сэргийлж чадсан юм. Харин Атомын станцыг тойрсон ойд гарсан хээрийн түймэр цацраг идэвхт утааны талаар санаа зовоосон хэвээр байна.
Украины дайныг зогсооход Хятад илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж дэлхийн удирдагчид уриалж байсан ч тус улс мөргөлдөөнөөс зайгаа барихыг хичээсээр байгаа. Тус улсын удирдагч Ши Жиньпин энх тайвныг тогтоохыг уриалсан ч зуучлах, яриа хэлэлцээг зохион байгуулах тал дээр ахисангүй.
Уур амьсгал: Европт түлшний үнэ өндөр хэвээр байгаа тул дайны улмаас нүүрсний уурхайнуудыг хаах, өрөмдлөгөө зогсоох эрсдэл үүсээд байна.
Урлаг: Лондон, Парисын музейнүүд урлагийн бүтээлүүдийг Орост хэрхэн буцаах болон мөн тус улсаас зээлсэн бүтээлүүд Европт дахин харагдах эсэх талаар хэлэлцэж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com