x

БИЧЛЭГ: Хятадад Боинг 737 онгоц осолдсоны улмаас 132 хүний амь үрэгджээ

Өчигдөр үдээс хойш 132 хүнтэй зорчигч тээврийн онгоц Хятадын өмнөд хэсгийн уулархаг нутаг болох Гуанси мужид осолджээ. Багийн гишүүд болон зорчигчдоос хэн нь ч амьд үлдээгүй гэж мэдээллээ. 

Эхний аврагчид зөвхөн хог хаягдал, шатаж буй онгоцыг олсон. Онгоц унасан газар алслагдсан тул аврах ажиллагааны томоохон техник хэрэгслүүд нэвтрэх бараг л боломжгүй байна. Үүнээс гадна шөнөдөө бороо орж, хүчтэй салхи орсон нь аврах ажиллагаанд саад болж магадгүй байна. 

Онгоц осолдож байх үедээ нэг минут гаруйн дотор 20,000 гаруй фут доошилсон гэж хяналтын платформоос авсан мэдээллээс харж болно. Боинг 737-800 загвар нь аюулгүй байдлын өндөр үзүүлэлттэй дэлхийн агаарын тээврийн флотуудын гол тулгуур бөгөөд тус нислэгийг Хятадын хоёр дахь том агаарын тээврийн компани болох China Eastern Airlines гүйцэтгэж байсан байна. Тэд сүүлийн 18 жилийн хугацаанд ганц ч осол гараагүй байсан юм.

Энэхүү онгоц нь 2018 онд Индонез, 2019 онд Этиопт болсон ослоос үүдэлтэй хоригийн дараа Хятадад нислэгээ сэргээгээгүй шинэ загвар болох Боинг 737 Макс биш байсан. Хятад улс 1990-ээд онд болсон олон тооны ослын дараа агаарын тээврийн аюулгүй байдалд өндөр босго, хатуу хяналттай юм.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 6 цаг 8 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 6 цаг 49 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 6 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 7 цаг 3 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 12 цаг 42 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 14 цаг 38 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top