Мариуполь хотыг хамгаалж байсан цэргүүдийг даваа гаригийн үүрээр бууж өгөхийг шаардсан Оросын шаардлагыг няцаав. Энэхүү хотод бууны хараанд гацчихсан байгаа хэдэн зуун мянган хүний хувьд байдал улам л үл итгэм болж байна. Оросын арми шаардлага хүргүүлээд зогсохгүй дайралтаа даамжруулж байна.
Мариуполь хотоос зугтаад амь гарсан нэгэн эмэгтэй "Миний хот зовлонтой үхлээр үхэж байна. Хорин хоногийн турш би хоттойгоо хамт үхэж байв. Би тамд байсан" гэж бичжээ.
Даваа гари гт Киев хотод мөн хүчтэй дэлбэрэлт болж, том худалдааны төв нурсан байна.
Бараг сар үргэлжилсэн тулалдааны дараа дайн мухардалд орлоо. Орос улс цэрэг, техник хэрэгслээ алдаж, довтолгоо хийх чадвар нь хязгаарлагдаж байгаа тул энгийн иргэдийг бай болгох зэрэг үхлийн аюултай, бүдүүлэг аргууд руу шилжиж байна.
Киевт үлдсэн хоёр сая орчим хүн ороо бусгаа энэ үед шинэчилсэн эв нэгдэлтэй болж байна. Яг л эртний Львов хотыг туульс, үлгэр дээр дурьддагчлан бодит үнэн хийсвэр төсөөллөөр биежиж энгийн зан үйл болдогтой адил.
Дипломат харилцааны хувьд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский бусад үндэстний туулж өнгөрүүлсэн түүхэн тэмцэлүүдийг тухайлбал Германд Берлиний хана нураасныг, АНУ-д иргэний эрхийн төлөө тэмцэж, жагсаж, үзэлцэж байсан зэргийг нэхэн сануулан тусламж хүсэж байна.
Дайны талаарх бусад шинэчлэлтүүд:
-
Украины албаныхны мэдээлснээр Оросууд Донбассаас нэг өдрийн дотор 2400 орчим хүүхдийг албадан гаргалаа гэж мэдэгдсэн хэдий ч энэхүү мэдэгдлийг бие даан батлах боломжгүй байна.
-
Улаан буудай, эрдэнэ шиш, арвайн нийлүүлэлт багасаж дэлхийн хүнсний хомсдолд заналхийлж байна.
-
Харьковын ойролцоох тусламжийн цувааг Оросын цэргүүд барьцаалсан гэж Зеленский мэдэгдэв. Оросын их бууны сум тус хотод байрлах хорих лагерьт хүрч, 96 настай хүн амь үрэгджээ.
-
ОХУ-ын шүүхээс Facebook, Instagram, WhatsApp сүлжээг эзэмшдэг Мета-г хэт даврагч байгууллага гэж үзэж, ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг нь хоригложээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com