Орос улсын өдөөсөн дайнаас үүдэн дэлхийн улаан буудай, бордооны үнэ өсөж дэлхий даяар өлсгөлөн даамжрах бололтой. Энэ зөгнөл биш юм.
Өнгөрсөн сараас хойш улаан буудайн үнэ 21 хувь, арвайн үнэ 33 хувь, зарим бордооны үнэ 40 хувиар өссөн байна. Цар тахал болон Хятадад сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн муу улаан буудайн ургацтай холбоотойгоор нөхцөл байдал улам дордож болзошгүй байна.
Энэ сарын эхээр НҮБ-аас мэдээлснээр дэлхийн хүнсний зах зээлд дайны нөлөөлөл нэмэгдэж 7.6-13.1 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд Орос, Украин улсууд дэлхийн улаан буудай, арвайн экспортын бараг гуравны нэг, эрдэнэ шишийн 17 хувь, наранцэцгийн үрийн тосны 75 хувийг бүрдүүлдэг байжээ. Ирэх жилийн ургацыг Украинд тариалахгүй байх магадлал онцгой анхаарал татаж байна.
Хоёрдугаар сард АНУ-ын хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхээс 8.6 хувиар өссөн нь сүүлийн 40 жилийн хамгийн том өсөлт болоод байна.
Мөн Бразилаас Техас хүртэлх тариаланчдад эрчим хүчний өндөр үнэ үйлдвэрлэлийг бууруулахад хүргэсэн тул ургацын хэмжээнд нөлөөлж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com