Орос Украины томоохон хотуудыг эзлэн авч чадаагүйн зэрэгцээ Киевийн эргэн тойронд байр сууриа алдаж, их хэмжээний хохирол амсаж байна. Барууны орнууд дайн мухардалд орсон гэдэгтэй санал нэгдэж байгаа. Гэсэн хэдий ч Мариуполь дахь оросын ширүүн тулаан ням гаригт хуурай газар, агаар, далайгаас үргэлжлэв.
Оросын арми эргийн хотыг бөмбөгджээ. Тэд 400 гаруй хүн хоргодож байсан драмын театр, сургууль зэрэг чухал барилгууд үнсэн нуранга болгожээ. Энэ үеэр олон мянган оршин суугчийг Орос руу албадан гаргасан гэж хотын удирдлагууд болон гэрчүүд мэдээллээ.
Мариуполь хотод орон сууцны хорооллууд нурж, их хэмжээний хохирол учирч байгааг хиймэл дагуулаас авсан зургууд нотолж байна. Сургууль, эрүүл мэндийн байгууллагуудаар дүүрсэн хотын нэг хэсэгт дор хаяж 391 барилга эвдэрч, сүйдсэн байна.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын удирдагч Владимир Путинтэй шууд хэлэлцээ хийхийг удаа дараа уриалж байгаа. Гэхдээ Путин, Туркийн ерөнхийлөгч хоёрын хооронд саяхан болсон утасны дуудлагын дараа Туркийн өндөр албан тушаалтны хэлснээр Украинтай хэлэлцээрийн ширээний ард суух цаг нь зөв гэж Путин бодохгүй байгаа гэдгээ хэлжээ.
Кремль Украин руу түрэмгийлсэн гэдгээ зөвтгөхийн тулд хар тамхинд донтсон неонацистууд, геноцид, АНУ-ын биологийн зэвсгийн үйлдвэрүүд зэрэг муу нэртэй сэдвийг худал хуурмаг мэдээлэлд ашиглан дайрч байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com