x

ОХУ-ын валютын нөөц нь гадаад өрөөсөө ГУРАВ ДАХИН ИХ

Барууны зүгээс Оросын Төв банд тавьж буй хоригийг эдийн засаг ба рублийн ханшийн хувьд хамгийн чанга хатуу гэж хэлж байгаа. Харин оросын Төв банкинд нь рублиэ дэмжих, өөрийн нөөцийг ашиглах боломж гаргахгүй хязгаарлалтыг хэлсээр буй. Яг энэ чиглэлээр л Төв Банк нь сүүлийн өдрүүдэд эрчимтэй ажиллаж байна.

Өнгөрсөн ням гаригт Еврокомисс Оросын банкны данс ашиглан гэрээ байгуулахад хориг тавин Европын холбоо дахь түүний хөрөнгийг битүүмжлэх болсон. Мөн Еврокомисс “Оросын Төв банкны ЕХ дахь хөрөнгийг царцаах” эрмэлзэлтэйгээ мэдэгдсэн. ЕХ-ны сайд нарын онлайн уулзалтын дараа тус холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррель мэдэгдэхдээ, Оросын Төв Банкны нөөцийн 50 хувь орчим G7 орнуудад байгаа, түүнийг царцаана гэсэн юм.

Оросын Төрийн думын Зах зээлийн байнгын хорооны дарга Анатолий Аксаков  энэ мэдэгдлийг "хулгайлалт" хэмээн нэрлэв.

"НӨӨЦ" нь хаана хадгалагддаг вэ?

Олон улсын (алт валютын) нөөц нь төлбөрийн өндөр чадвартай алт ба дэлхийн нөөцийн валютуудаас бүрэлдсэн улсын хадгаламж юм. Төв банкны хоёрдугаар сарын 18-ны мэдээгээр, Оросын олон улсын нөөц нь  643,2 тэрбум доллар болсон ба түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Дэлхийн чансаагаар Орос эхний хэсэгт багтдаг. Оросын банкны үнэлгээгээр Оросын сан хөмрөгт 132,2 тэрбум долларын үнэтэй алттай ба тэр нь Орос улсад хадгалагддаг. 30 тэрбум орчим доллар ОУВС-гийн нөөцөд байдаг ба зээлдэх тусгай эрхэнд байгаа аж. Хориг үүнд үйлчлэхгүй.

Банкны мэдээгээр, Оросын нөөцийн 16,4% нь доллар, 32,3% нь евро, 6,5% нь фунт стерлинг, 13,1%-ийг юань эзэлж байна. Мөн Төв Банк нь хадгаламжаа байрлуулсан орнуудын талаарх тодорхой мэдээлэл байхгүй.

Зарим шинжээчдийн хэлж буйгаар Оросын олон улсын нөөцийн 63 хүртэлх хувь эрсдлийн бүсэд байгаа гэнэ. Тэр нь евроны нөөцийн 29%, долларын нөөцийн 21,9%, фунтын 5,9% гэх мэтээр байгаа ажээ. Хоригт хамрагдаагүй орнуудын хөрөнгийн хэсэг евробонд зэргийн үнэт цаасны доллар, евро яах нь тодорхойгүй байгаа аж.

"НӨӨЦ" яагаад хэрэгтэй вэ?

Улсын алт валютын нөөц нь “эгзэгтэй үед” хэрэглэхээр хадгалагдаж байгаа хувь хүний хадгаламжтай” адилхан юм. Хэрэв санхүүгийн цоорхой гарсан бол түүнийг нөхөх эсвэл хүн амдаа үймээн сандрал гаргахгүй гэж валютын интервенци хийхэд нөөцийг хэрэглэнэ.

Иймэрхүү аргаар рублийн ханшийг барьж байдаг. Чансааны Moody's агентлагийн тооцоогоор нөөцийн валютын хэсэг нь 470 тэрбум доллар бөгөөд тэр нь гадаад өрийн төлбөрийн хэмжээнээс гурав дахин их гэнэ.

Хэдийгээр хөрөнгийн хэсгийг нь царцаасан ч дефолтод хүрэхгүй хангалттай  нөөцөөр зах зээлийг тогтвортой барьж чадахаа Төв Банк даваа гаригт мэдэгдсэн. Мөн санхүүгийн зах зээлийг тогтвортой барьж байхын тулд бодлогын хүүгээ 20% болгож, валютын ашгийн 80 хувийг заавал улсад худалдаж байхыг үүрэгдсэн.

Хэрэв худалдааны эргэлт нь 500 орчим тэрбум доллар гэвэл 80 хувь нь асар их мөнгө болно.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 10 цаг 58 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 11 цаг 39 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 11 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 11 цаг 52 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 17 цаг 32 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 19 цаг 28 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Калифорнийн түймэр “галзуурч” байна
Top