Украины Мариуполь хотод 1000 орчим энгийн иргэн, тэр дундаа хүүхдүүд хоргодож байсан театрт халдлага боллоо. Одоо амьд үлдсэн хүмүүсийг аврахаар тэмцэж байна.
Хэдэн хүн амьд үлдсэн нь тодорхойгүй байна.
Оросын түрэмгийлэл удааширч, Оросын арми их хэмжээний хохирол амссаар байгаа. Пентагоны мэдээлснээр, гурван долоо хоног үргэлжилсэн тулалдаанд Оросын 7000 цэрэг амиа алдсан нь Ирак, Афганистанд 20 гаруй жил амь үрэгдсэн Америкийн цэргүүдийн тооноос ч их байна.
Гэвч Оросууд хот суурингууд руу бөмбөг, пуужин харвах нь ихсэх тусам Украины энгийн иргэдийн амь нас эрсдэж байна. Хүмүүс гудамжинд үхэх эрсдэл нэмэгдэж, хоргодох байранд хоол хүнс, ус, дулаан, аюулгүй байдлын хомсдолд орж байна.
Хоёр талын гал зогсоох хэлэлцээр дөрөв дэх өдрөө үргэлжилж, хэтийн төлөв тодорхойгүй байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж, хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч байгаа болон гурван сая гаруй дүрвэгсдийн талаар хэлэлцэв.
Усгүй, газгүй, гэрэлгүй: Ширүүн тулааны улмаас Киев хотын захын Ирпин хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Украины хоёр дахь том хот болох Харьковыг хяналтандаа авч чадаагүй Орос улс устгах арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байна.
Бусад шинэчлэлтүүд:
-
Оросын шүүх дайныг эсэргүүцсэн сагсан бөмбөгийн од Бритни Гринерийг цагдан хорих хугацааг тавдугаар сарын 19 хүртэл сунгалаа.
-
Киевийн тэнгэрийн төлөөх тулаан пүрэв гариг хүртэл шөнө үргэлжилсэн. Украины арми Оросын 10 онгоц, пуужинг сөнөөж, нуранги нь нэг хүний аминд хүрсэн гэж мэдэгджээ.
-
Халдлагын дараа дэлхийн зах зээл дээрх үнэ өсөхөд Энэтхэг улсын улаан буудайн экспорт нэмэгджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com