x

Индонезын экс сайдыг авлигын хэргээр "сайн ажилласан" гэж үзэн ялыг нь бууруулжээ

Индонезын Загас агнуурын сайд асаныг давж заалдах шатны шүүхээс албан тушаал хашиж байх хугацаандаа "сайн ажилласан" гэж үзэн авлигын хэргээр хорих ялыг бараг тал хувиар бууруулжээ.

Эдхи Прабовог 2020 оны арваннэгдүгээр сард авлига авахын тулд хавчны авгалдай экспортлох ашигтай гэрээ байгуулж, компаниудад өгсөн хэмээн сэжиглэн баривчилсан бөгөөд 2021 оны долдугаар сард авлигын хэрэгт буруутган таван жилийн хорих ял оноосон. Тэрээр дээрх шийдвэрийг давж заалдсан боловч Жакартагийн Дээд шүүх 2021 оны арваннэгдүгээр сард түүний хорих ялыг есөн жил болгон сунгасан байна.

Энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Дээд шүүх хоёр дахь удаагаа давж заалдсаны дараа Эдхи Прабовогийн ялыг таван жил болгон бууруулсан нь түүний гэмт хэргийн ноцтой байдлыг тусгаж чадаагүй гэж Загас агнуурын яамны ажиглагчдын шүүмжлэлд өртсөн.

"Эдхи Прабово бол Далайн хэрэг, загас агнуурын яамны сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус аргаар ашиг олох бодлого гаргаж байсан авлигачин" гэж Загас агнуурын шударга ёсны эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Сюзан Херавати Монгабай руу илгээсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн сэжигтнүүдэд оногдуулах ялыг хөнгөлж, зөөлрүүлэхийн оронд бүр чангаруулах хэрэгтэй” гэж хэлсэн.

Харин Дээд шүүхийн шүүгчид Жакартагийн Дээд шүүх Эдхид илүү урт хугацааны ял оноох шийдвэр гаргахдаа түүний гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг л авч үзсэн, харин хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй гэж мэдэгджээ.

“Хөнгөрүүлэх нөхцөл байдал юу байсан бэ? Шүүгдэгч Загас агнуурын сайдын хувьд сайн ажил хийж, ард түмэнд ялангуяа загасчдад ихээхэн итгэл найдвар төрүүлсэн" гэж шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Анди Самсан Нганро мэдэгдэв.

Энэ тохиолдолд "агуу найдвар" бол хавчны авгалдай экспортлох хоригийг цуцалсан явдал бөгөөд Эдхи Прабово нь 25.7 тэрбум рупи буюу 1.9 сая ам.долларын хахууль авч хариуд нь улс төрийн намын нөхөдтэйгээ холбоотой компаниудад экспортын зөвшөөрөл олгох бодлого байсан гэж Анди хэлэв.

Экспортын хоригийг Эдхигийн өмнөх ерөнхийлөгч Суси Пуджиастути Индонез Улсын зэрлэг хавчны нөөцийг хэт их хураахаас хамгаалах зорилгоор тавьсан юм. Гэвч Эдхиг экспортоо үргэлжлүүлэх шийдвэр гаргасны дараа загас агнуурын салбарын ажигчдын болон мөрдөн байцаалтын тайлангаас харахад зөвшөөрөгдсөн экспортлогчдыг сонгосон байдал нь хамаарал бүхий этгээдүүд нь байсныг олж мэдсэн.

Индонезийн хавчны авгалдайг ихэвчлэн Вьетнам, Сингапур, Хятад Улсын худалдан авагчдад борлуулдаг бөгөөд боловсорч гүйцсэн үед нь илүү өндөр үнээр зардаг. Хавч нь Индонез Улсын загас агнуурын салбарын хамгийн ашигтай бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд хавчны авгалдай хууль бусаар экспортлогдсоны улмаас тус улс 2019 онд 900 тэрбум рупи (62 сая доллар) орлогоо алдсан гэж Засгийн газрын мөнгө угаахтай тэмцэх байгууллага болох PPATK мэдээлэв.

Байгаль хамгаалагчид болон бодлого боловсруулагчид хавчны авгалдайг хууль бусаар экспортлох нь зэрлэг популяцид томоохон аюул учруулж байна гэж үзэж байна. Загас агнуурын яамнаас хамгийн сүүлийн үеийн тооцоогоор Индонезийн усан дахь зэрлэг хавчны нөөц 27 тэрбум байна.

Гэвч Загасны аж ахуйн нөөцийн судалгааны үндэсний комисс 2016 онд Индонезийн загас агнуурын менежментийн 11 бүсээс зургаад нь хавчийг хэт их агнаж, үлдсэн хэсгийг нь дээд зэргээр хурааж байна гэж мэдээлсэн юм.

news.mongabay.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 11 цаг 36 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 12 цаг 17 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 12 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 12 цаг 31 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 18 цаг 10 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 20 цаг 6 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Калифорнийн түймэр “галзуурч” байна АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг...
Top