ОХУ-ын цэргийн хүчин энэ сарын 10-ны өдөр Украины Мариуполийн төрөх эмнэлэг рүү халдсан билээ. Энэ үеэр зугтаж буй зураг нь цахим орчинд тарсан жирэмсэн эмэгтэй охинтой болсон тухай BBC агентлаг мэдээллээ.
Тус халдлагын үеэр гурван эмэгтэй амиа алдсан бөгөөд халдлагаас зугтаж, шатаар бууж явахдаа нүүр нь цус болсон, жирэмсэн М.Вишегирскаягийн дүр зураг олон нийтэд цацагдсан. Тэрээр уг үйл явдлын маргааш нь буюу 11-ний өдөр амаржсан бөгөөд НҮБ-д суугаа Украины элчин сайд түүний нялх охинд Вероника гэдэг нэр өгсөн гэж мэдээлсэн байна.
М.Вишегирская бүсгүй гоо сайхны бүтээгдхүүн сурталчилдаг блоггер юм байна.