АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин руу Оросын эсрэг шууд цэрэг оруулахгүй гэж мэдэгдлээ. Тэрээр АНУ-ын хүчин Оростой тулалдвал дэлхийн III дайн болно гэж анхааруулсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Орос Украин дахь АНУ-ын биологийн зэвсгийн үйл ажиллагааны талаар нотлох баримтгүйгээр мэдэгдэл хийжээ. НҮБ-ын Зэвсэг хураах асуудал хариуцсан дарга Изуми Накамицу хэлэхдээ, НҮБ Украины биологийн зэвсгийн хөтөлбөрийн талаар мэдээлэлгүй байна гэсэн юм.
Харин АНУ энэ мэдэгдлийг "инээдэмтэй" хэмээн нэрлээд, Орос Украины эсрэг ижил төстэй зэвсэг хэрэглэж болзошгүйг зөвтгөх "хуурамч туг" гэж мэдэгджээ.
Украины эсрэг Оросын түрэмгийлэлд Беларусь нэгдэж магадгүй гэж үзжээ.
АНУ өчигдөр ОХУ-тай хийх худалдаанд нэмэлт хязгаарлалт тогтоож, ОХУ-ыг архи, алмааз импортлохыг хориглож байгаагаа зарлав.
Оросууд Украин дахь довтолгоогоо өргөжүүлж, Луцк, Ивано-Франковск, Днепр хотуудад цохилт өгсөн байна.
Б.Бүжлхамаа
www.bbc.com