Дэлхийн 175 орны төлөөлөгчид хуванцар бохирдлын огцом өсөлтийг хязгаарлах дэлхийн гэрээг бичиж эхлэхээр Лхагва гаригт тохиролцов.
НҮБ-ын Байгаль орчны ассамблейн чуулганаар хийсэн хэлэлцээр нь дахин боловсруулалтыг сайжруулах, хуванцар хог хаягдлыг цэвэрлэх, хуванцар үйлдвэрлэлийг хязгаарлах өргөн хүрээтэй, хууль ёсны хүчинтэй гэрээ байгуулахыг улс орнуудад үүрэг болгожээ.
Энэ нь нэг удаагийн хуванцарыг хориглох зэрэг арга хэмжээг хуулийн түвшинд ойртуулж магадгүй юм.
2015 оны судалгаагаар дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын 4.5 хувийг хуванцар үүсгэсэн гэжээ.
Зарим улс орнууд төлөвлөгөөг нарийсгах гэж оролдсон. Япон улс эхэндээ өрсөлдөөнтэй тогтоол гаргасан бөгөөд Энэтхэг улс аливаа арга хэмжээ нь "сайн дурын үндсэн дээр" байх ёстой гэж уриалсан юм.
Дэлхийн хуванцар бүтээгдэхүүний эсрэг гэрээ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 2015 оны Парисын хэлэлцээрээс хойшхи хамгийн чухал байгаль орчны хэлэлцээр болно гэж дэмжигчид хэлж байна. Хэлэлцээнд оролцогчид энэ жил уулзаж, 2024 он гэхэд тохиролцоонд хүрнэ гэж найдаж, нарийн ширийн зүйлийг тодруулахын тулд хэд хэдэн удаа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Өгөгдөл: Хуванцар материалын нийт масс одоо хуурай газар болон далайн бүх амьтдын массаас их байна. НҮБ-ын тооцоолсноор ердөө 9 хувь нь л дахин боловсруулагдсан байдаг.
Суурь мэдээлэл: Энэхүү гэрээ нь Перу, Руанда хоёр улсын хамтарсан саналд тулгуурласан бөгөөд хуванцар бохирдлыг арилгах хүчин чармайлтын тэргүүн эгнээнд хөгжиж буй орнуудын байр суурийг тусгасан болно.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com