Олон улсын чансааны агентлаг Fitch Ratings Оросын урт хугацааны дефолтын чансааны гадаад валютын эмитентыг "BBB" төвшнөөс "B" хүртэл буулгалаа.
Өнгөрсөн лхагва гаригт агентлаг мэдээлэхдээ, Украинд явуулж байгаа Москвагийн тусгай ажиллагаа нь үнэт цаасаа төлөх Оросын боломжийг унагаж магадгүй гэж үзсэн гэв. Үүний зэрэгцээ, хоригийн арга хэмжээ нь макро санхүүгийн тогтвортой байдалд нөлөөж магадгүй гэсэн байна.
Өнөөгийн нөхцөл байдал нь ОХУ-ын гадаад, дотоодын санхүүгийн байдлыг сулруулж, түүний санхүүгийн уян ажиллагаа алдагдуулах мөн ДНБ-ний өсөлтийг удаашруулж, дотоодын геополитикийн эрсдлийг гаргаж магадгүйг тус агентлаг тэмдэглэжээ.
Энэ удаагийн чансааг доошлуулах боломж дээр үндэслэн гаргаснаа агентлаг онцлов.
Дашрамд, тус агентлаг нь өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлж, хөгжүүлэхэд үнэт цаас гаргадаг байгууллага юм.
М.ЦОГТ