Хонконг хамгийн том ковид давалгаанд өртөж байна. Энэ нь эрүүл мэндийн системд хэт ачаалал өгч байгаа тул нас барсан иргэдийн цогцсыг эмнэлгийн коридорт үлдээж, өвчтөнүүд гадаа гудамжинд хүлээж байна.
Эмнэлгийнхэн нас барагсдыг олон нийтийн цогцос хадгалах газарт түргэн шуурхай хүргэхийн төлөө яаравчилж ажиллаж байгаагаа мэдэгдэв. Мөн хотын эмнэлгийн удирдлагууд тээврийн сааталтай холбоотой гэж үзэж байна. Хонконгийн 3000 хүртэлх цогцос авах боломжтой гурван нийтийн цогцос хадгалах газар дүүрсэн байна.
Хамгийн сүүлийн албан ёсны статистик мэдээллээр өнгөрсөн долоо хоногт Ковид-19-ийн улмаас 400 гаруй хүн нас баржээ. Олон өвчтөнүүд эмнэлгийн тусламж авахаар яарч байгаа тул улсын эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Нью Йорк Таймс сонины мэдээллийн санд дурдсанаар сүүлийн хоёр долоо хоногт Хонконгт шинэ тохиолдол 821 хувиар өссөн байна. Мөн эмнэлгүүдийн тусгаарлах тасагт ор хүрэлцэхгүй болжээ.
Хонгконгийн хувьд өндөр настай оршин суугчид хотын хамгийн бага вакцин хийлгэсэн, хамгийн их эргэлздэг хүмүүсийн тоонд багтсан хэвээр байна.
Хятадын албаны хүмүүс болон Бээжинг дэмжигч орон нутгийн улс төрчид илүү хатуу хяналт, тэр дундаа хот даяар хөл хорихыг уриалж байна. Гэхдээ Хонконгт эх газрын албаны хүмүүсийн ийм арга хэмжээ авахад ашиглах нөөц хомс билээ.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Өмнөд Солонгос ресторан болон бусад газруудад вакцин хийлгэсэн эсэхийг шалгахаа түр зогсооно.
-
Уэльс, Шотландууд тахлын эсрэг зарим хязгаарлалтыг зөөлрүүлэхээр боллоо.
-
Нью Йорк хот сургуулийн маск болон вакцинжуулалтын гэрчилгээг зогсоохоор төлөвлөж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com