Уур амьсгалын өөрчлөлтийн аюул маш хурдацтай нэмэгдэж байгаа учраас хүлэмжийн хийн ялгаруулалтыг хурдан бууруулахгүй бол байгаль, хүн төрөлхтний дасан зохицох чадварыг удалгүй устгаж магадгүй гэж даваа гаригт гарсан шинжлэх ухааны томоохон шинэ тайланд дурджээ.
НҮБ-аас хуралдуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын илтгэл нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй аюул заналхийллийн талаарх хамгийн дэлгэрэнгүй мэдээлэл юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, "Дэлхийн 67 орны 270 судлаачийн бичсэн энэхүү тайлан нь хүн төрөлхтний зовлон зүдгүүрийн атлас бөгөөд цаг уурын манлайлал амжилтгүй болсныг харамссан яллах дүгнэлт юм" гэжээ.
Дундаж дулааралт цельсийн 1.5 хэмээс хэтэрвэл хүн төрөлхтөний дасан зохицох оролдлого хүртэл гацаж магадгүй гэж тайланд анхааруулжээ. Гэхдээ энэ зорилгод хүрэхийн тулд улс орнууд 2050 он гэхэд чулуужсан түлшний ялгарууллаа бүрэн арилгах шаардлагатай бөгөөд ихэнх нь үүнийг хийж чадах боломжгүй байна.
2019 онд цаг агаарын эрс тэс уур амьсгал Ази, Африк даяар 13 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хүн төрөлхтний өөрийгөө тэжээх чадвар нь хүндэрч байна. Мөн дэлхийн хүн амын тал орчим хувь нь жилдээ нэг удаа усны хомсдолтой учирдаг байна.
Дашрамд, АНУ-ын Дээд шүүх Байдены засаг захиргааны уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх хүчин чармайлтад огцом цохилт өгч магадгүй байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com