Украин болон ОХУ-ын төлөөлөгчид даваа гаригт Беларусь улсад уулзаж, олон цаг хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй. Гэвч энэ үеэр Харьковын нэгэн орон сууцны хорооллыг бөмбөгдөж, олон арван хүний амийг хөнөөжээ. Украины албаныхан Оросуудыг буруутгаж байна.
Орос, Украины анхны хэлэлцээ даваа гаригийн орой үр дүнд хүрээгүй юм. Киев Украинд гал зогсоож, дайтах ажиллагааг зогсоохыг эрмэлзэж байгаа. Кремлийн шаардлагад Оросын Крымийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Украиныг цэрэггүй болгож, НАТО-д элсэх эрхээсээ татгалзах зэрэг орж байгаа.
Оросын цэргүүд Киевийн гадаа цугларч байсныг Британийн тагнуулын албаныхан харуулсан боловч Украины цэргүүд болон энгийн сайн дурынхны ширүүн эсэргүүцлийн улмаас тэднийг удаашруулжээ. Хагас сая дүрвэгч Украиныг орхин гарчээ.
Эдийн засгийн хувьд Барууны хориг арга хэмжээ Оросын эдийн засгийг доргиож рублийн ханш унав. Олон нийт бэлэн мөнгө авах гэж яарч, Оросын хөрөнгийн зах зээл хаагдаад байна.
АНУ ОХУ-ын Төв банкны АНУ-д байгаа хөрөнгийг царцааж, Оросын шууд хөрөнгө оруулалтын санд хориг тавьсан. Оросын олигархиудын мөнгө олох дуртай Швейцарь улс Оросын хөрөнгийг битүүмжлэх болсноо даваа гаригт мөн зарлалаа.
Мөн Хөлбөмбөгийн олон улсын удирдах байгууллага болох ФИФА ОХУ-ыг 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээс хасав.
Герман бусад арга хэмжээнд эсэргүүцлээ бууруулсны дараа гадаад бодлогодоо эргэлт хийж, цэргийн зардлаа нэмэгдүүлсэн байна. Владимир Путин Оросын цөмийн зэвсгийг бэлэн байдалд оруулах тушаал өгсний дараа Ерөнхийлөгч Байден хариу арга хэмжээ авч, хурцадмал байдлыг намжаав.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com