x

Оросын Зэвсэгт хүчний тактик тав хоногт хэрхэн өөрчлөгдөв

Хориг

Аль аль талдаа хохиролтой ч талууд харилцан хоригоо шидэлцэж байна. Барууны орнууд Оросыг олон улсын санхүүгийн системээс тусгаарлах, бүүр цаашилбал ер нь дэлхийгээс тусгаарлах арга хэмжээгээ авсаар байна. Цохилт хүндхэн тусч байгаа нь мэдээж. Гэсэн ч Орос өөрийгөө болгоод л ирсэн түүхтэй. Одоо тэдэнд олон улсын гэхээсээ дотоодын зах зээлдээ анхаарах тийш нь хүчин чармайлтаа чиглүүлэх хэрэгтэй болж байна. Бас тэдэнд Хятад гэсэн том эдийн засаг байгаа. Оросын Ерөнхийлөгчийн Хоёрдугаар сарын 28-ны зарлигаар хоригийн эсрэг авсан хориг арга хэмжээ нь валютын урсгалыг хаах, үндэсний валютынхаа тогтворжилтыг хангахад чиглэгджээ. Тэр баримтын дагуу үндсэн мэргэшлийн хүмүүст гадаадын дансанд мөнгө шилжүүлэхийг, банкинд данс нээлгүйгээр гадаадын нийлүүлэгчдээр дамжуулан хийхийг хориглосон ба валютын орлогыхоо 80 хувийг худалдахыг үүрэгджээ.

Хариу жагсаалт

Хоёрдугаар сарын 24-нд Украинд цэргийн тусгай ажиллагааг эхлүүлсний дараа Орос өмнө байгаагүй их хоригийн шахалтад орсон ба Оросын хөрөнгийн бирж, үндэсний валют нь томоохон уналттай тулгарав. Сүүлийн хоногуудад Оросын банкны систем янз бүрийн төвшний дарамтад их орлоо. Тэднийг олон улсын SWIFT сүлжээнээс гаргаж байна. Мөн барууны өндөр технологийн бараа бүтээгдэхүүнийг Орост нийлүүлэхийг хориглогджээ. Хагас дамжуулагчид, цахим төхөөрөмж, теле холбооны болон нисэхийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэхгүй болов. Ахуйн техник л хоригийн гадуур үлдсэн байна.

Оросын Банк, Сангийн яам санхүүгийн салбарыг тогтворжуулах арга хэмжээ авч байна. Засгийн газар нь эдийн засгаа дэмжих төлөвлөгөөг боловсруулж, Ерөнхийлөгч Путин “АНУ болон түүний хамсаатан орнууд ба байгууллагын зүгээс нөхөрсөг биш үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай” зарлиг гаргав.

Уг зарлигт:

Мэргэжлийн хүмүүст гуравдугаар сарын 1-нээс эхлэн гадаадын валютын 80 хувийг ТБ-наас тогтоосон хувиарын дагуу гурав хоногийн дотор худалдах;

Мэргэжлийн бус хүмүүст валютын зээл олгохгүй байх;

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн банкны дансгүй гадаадын үйлчилгээг гадагш шилжүүлэхгүй байх;

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг (buyback) жилийн сүүл хүртэл тэдний үнийг 20 хувиар буулган авахыг зөвшөөрөх;

Харин хувь хүн цахим сүлжээгээр данс нээх зэргийг зөвшөөрчээ.

Хяналт ба хөрөнгө 

Дээрх арга хэмжээ нь мөнгөний гадагшлах урсгалыг хаах ба санхүүг тогтворжуулахад чиглэгджээ.

Оросын экспорт нь жилдээ ойролцоогоор $500 тэрбум. Тэдний 80 хувийг авна гэдэг нь том тоо юм. Гадаадад мөнгө шилжүүлэхийг хориглож байгаа нь хувь хүмүүсийг л хамаарах байх. Барууны хоригт Оросын төв банкны хөрөнгийг зарцааж байгаа нь гэнэтийн болсон ба гэхдээ түүний мэдэлд байгаа том нөөцийг бодохоор Оросын эсрэг хориг тийм сүйрлийн байж чадахгүй.

Харин богино хугацааны үзүүлэх үр дүнг олон жилд хоригт байгаа Орос сайтар даваад сурчих байх. Гадаадын нийлүүлэгчдийн дансаар дамжуулан мөнгө гаргахыг хориглосон нь гадаад түрүүвчинд мөнгө хийхгүй гэсэн үг болж байна.

Жишээлбэл, мөнгө шилжүүлэлтийн үйлчилгээг Орост Apple, Google, Samsung, Ali Pay хийдэг билээ. Тэдний дансыг ашиглаж болохгүй нь. Гэхдээ Apple Pay эсвэл Google Pay үйлчилгээ хэвээр. Түүнийг зээлгүй компаниуд ашиглаж болох гэнэ.

Оросын Зэвсэгт хүчний тактик тав хоногт хэрхэн өөрчлөгдөв

Эдгээр хоногуудад Оросын нисэх хүчний цохилтнууд Украины зэвсэгт хүчнийг хөдөлгөөний хязгаарлан тэдний цувааг бут ниргэх болов. Оросын онгоцнууд болон нисдэг тэрэгний цохилтнууд Украины армийг хүнд байдалд оруулж байна. Хоёрдугаар сарын 28-наас тэд агаарт бүрэн ноёрхолоо тогтоож чадав. Тэд Украины армийн зургаан цувааг саринуулсан байна. Нисдэг тэрэгнүүд цэргийн байгууламжуудыг нарийн тусгалтайгаар устгаж, иргэний байгууламжууд ба иргэдэд аюул учруулах болов. Үүний дэвсгэр дээр Орос, Украины хэлэлцээрийн эхний шат явагдлаа.

Байлдааны эхний хоногуудад Оросын нисэх хүчин агаарын ноёрхолоо тогтоож чадав.

Оросын БХЯ-ны мэдээгээр, ням гариг гэхэд оросын онгоцнууд ба нарийн тусгалын пуужингууд Украины «Бук М-1» зенитийн пуужингийн найман төхөөрөмж, С-300 болон «Бук М-1» пуужингийн удирдлагын систем, дөрвөн онгоцыг газарт нэг онгоцыг агаарт сөнөөн устгажээ. Үүний улмаас нисдэг тэрэгнүүд чөлөөтэй ажиллах боломжтой болжээ.

Хэрэв цэргийнхэн байрандаа үлдвэл тэд их буу, нисэхийн цохилтын бай болно. Урагшлах хийх хэрэгтэй. Гэтэл тэд нисдэг тэрэгний цохилт дор байна.

Тусгай ажиллагааны үеэр оросууд Украины 42 онгоц, нисдэг тэргийг сөнөөжээ. Тэр нь Украины нисэх хүчин устсан гэсэн үг болж байна. Ганц нэг онгоц нисч чадах боловч тэдний буудлууд бөмбөгдөлтөд өртсөн байгаа. Зенитийн пуужингийн Stinger гар тээшийн пуужингууд нисдэг тэрэгний гол занал болж байгаа ч тэд бага өндөрт дулааны урхи тавин саад болж болох юм. Гэхдээ энд эсэргүүцэл бараг үгүй.

Талуудын байр суурь

Хоёрдугаар сарын 26-нд Украин-Белорусийн хил дээр талууд уулзан хэлэлцээрээ эхлэв. Таван цаг үргэлжилсэн эхний шатанд төлөөлөгч талуудынхаа байр суурийг заан танилцуулав. Эхний хэлэлцээрийн талаар мэдээлэл бараг гараагүй. Украины тал мэдээжээр Оросын цэргийг нутгаасаа гаргахыг шаардана. Мөн Крым, Донбассаас.

Оросын тал Крымыг Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Бас Украин зэвсэглэлээр хөөцөлдөхгүй, нийгмийг нацист үндэсний үзэлтнүүдээ салгахыг Орос хүсч байна. Ийм нөхцөлд Украины бие даасан байдлын талаар ярилцаж болохоо Путин Макронтой ярихдаа онцолсон байгаа.

Чөлөөлөгдсөний дараа

Ард цэрэг Украины Зэвсэгт хүчнийг ухраан хот сууринуудад хяналтаа тогтоож байна. Тэндээс Украины сүлд тэмдгүүд аажмаар алга болж байна. Донбасс байгаа украин цэргийнхэн бууж, зэвсгээ хураалгаж байгаа. Луганскт сэргээн засварлалт эхэлжээ. Эдгээр нутгуудыг сум бөмбөг, минаас цэвэрлэх хэрэгтэй болж байна. Оросын арми Чернобыль ба Запорожийн атомын цахилгаан станцуудыг хяналтаа авчээ. Тэд Украины үндсэрхэг үзэлтнүүдийн гарт цацраг идэвхит бодис орно гэсний улмаас станцуудыг хамгаалалтдаа авчээ. Станцын ажилтнууд хэвийн нөхцлөөр ажиллаж байна.

Луганскийн цэрэг давшидтаа үргэлжлүүлэн Новая Астрахань, Боровеньки, Хворостянка, Сухановка, Артем, Боровеньки сууринуудыг сүүлийн  хоногт мэдэлдээ авчээ.

Оросын армийн төлөөлөгчийн хэлснээр Орос дайныг эхлээгүй харин түүнийг дуусгаж байгаа энэ ажээ. Байлдааны ажиллагааны тав хоногт Оросын арми Украины армийн 1146 байгууламжийг устгасны тоонд 31 холбооны узел, Агаарас хамгаалах С-300, «Бук М-1», «Оса», пуужингийн 81 цогцолбор, 75 радио локацийн станц байна. Мөн 311 танк ба хуягт, 51 бөөнөөр галлах пуужин харвагч, 147 их буу, миномет, 263 тусгай цэргийн авто техникийг устгажээ.

Энэ цагаар Украины арми Донбассын хот суурины буудаж сүүлийн хэд хоногт 20-иод энгийн хүмүүсийн аминд хүрчээ.

Гэтэл барууны орнууд, алс холын Австрали хүртэл Киевт байлдааны зэвсэг техникээр туслахаар болов. Швед 135 мянган цэргийн хуурай хүнс, 500 дуулга 5000 танк эсэргүүцэх зэвсэг илгээж байна. Европын холбоо 450 сая вероны зэр зэвсэг өгөхөөр болов. Чехаас цэргийн тусламжийн хоёр ч галт тэрэг явуулжээ. Бельги дайралтын 300 винтовка ба түүний 150 мянган сум илгээжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.132)
    Оросын тролл л байна. Тэнэг оросууд дэлхийн өөдөөс хуцаад хаа холдох юм. Их хямраад ирвэл дотоодод нь үймээн гараад юун байлдах манатай болно
    2022 оны 03 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 11 цаг 26 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 12 цаг 8 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 12 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 12 цаг 21 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 18 цаг 0 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 19 цаг 56 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Калифорнийн түймэр “галзуурч” байна Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг...
Top