x

УХАНЬ: Ковидын халдварыг лаборатороос бус амьтны захаас гаралтай гэж дүгнэлээ

Өргөн хүрээтэй хоёр шинэ судалгаагаар Хятад улсын Ухань хотын худалдааны төвөөс коронавирусийн тахлын эхэлсэн буюу өлгий нутаг болохыг нотолжээ.

Эрдэмтэд 2019 оны сүүлээр Хуанань далайн хүнсний бөөний захад худалдаалагдаж байсан амьд хөхтөн амьтдад коронавирус илэрсэн байх магадлалтай гэж дүгнэжээ. Тэд уг вирус тэнд ажиллаж эсвэл дэлгүүр хэсч буй хүмүүст хоёр удаа халдварласан гэж үзсэн бөгөөд лаборатороос хальсан гэх онолд ямар ч дэмжлэг олоогүй байна.  

Бямба гаригт гарсан хос судалгааг шинжлэх ухааны сэтгүүлд хараахан нийтлээгүй байгаа бөгөөд зарим эрдэмтдийн үнэлгээ хараахан хийгээгүй байгаа аж.

Захаас гаралтай гэх үүслийн таамаглалыг батлахдаа эргэлзэж байсан гадны зарим эрдэмтэд "итгэлгүй хэвээр байна" гэж мэдэгджээ. Хятадын судлаачид 2020 оны эхээр генетикийн дээж цуглуулах үед тус захын амьтад коронавирусийн халдвар авсан гэсэн шууд нотолгоо байхгүй байсан бөгөөд тэнд зэрлэг ан амьтан үлдээлгүй устгасан байжээ.

2019 оны арванхоёр сараас 2020 оны хоёрдугаар сар хүртэл Weibo сошиал медиа платформ дээрх тохиолдлын мэдээлэл нь коронавирусийн халдвар захаас үүсэлтэй байж болохыг харуулж, улмаар вирус ойр орчмын газруудад тархсан гэж байжээ. Судлаачид туршилт хийсэн бөгөөд энэ загварыг санамсаргүй байдлаар гаргаж авах магадлал тун бага байгааг харуулсан байна.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:

  • Өмнөд Солонгост өчигдөр тахлаар хамгийн их нас барсан буюу 24 цагийн дотор 112 хүн нас баржээ.

  • Хонконг шуугиан тарьсны дараа халдвар авсан хүүхдүүдийг гэр бүлээс нь салгах биш гэр бүлийнхэнтэйгээ үлдэхийг зөвшөөрнө гэж мэдэгджээ.

  • Дэлхий даяар таван сая гаруй хүүхэд Ковид-19-ийн улмаас асран хамгаалагчгүй болсон гэж судалгаа харуулжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 11 цаг 1 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 11 цаг 42 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 11 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 11 цаг 56 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 17 цаг 35 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 19 цаг 31 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Калифорнийн түймэр “галзуурч” байна
Top