Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай Беларусийн хил дээр “урьдчилсан нөхцөлгүйгээр” хэлэлцээ хийхээс татгалзжээ. Учир нь тэрээр өөрсдийн санал болгосон хотод уулзалт хийхийг хүсч буй юм. Энэхүү мэдэгдлийн өмнөхөн Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнуудад шинэ заналхийллийг гаргаж, Оросын армид цөмийн зэвсгээ бэлэн байдалд шилжүүлэхийг тушаасан байна.
Барууны гүрнүүд Украиныг тойрон нэгдэж байна.
Европын Холбоо Оросын онгоцуудад агаарын орон зайгаа хааж, зэвсэг хандивлах ажлыг санхүүжүүлнэ гэж мэдэгдээд байна. Туркийн эрх баригчид эсрэгээрээ энэ довтолгоог "дайн" гэж нэрлэсэн билээ. Европ даяар хэдэн арван мянган хүн цугларч, Орост ч олон мянган хүн дайныг зогсоохыг шаардаж жагсаж буй.
Украинд тулаан үргэлжилсээр байна. Бариста, сноубордчин, хуульч гээд энгийн иргэд зэвсэг барьж эхэлсэн. Зүүн фронтод байшингууд сүйдсэн. ДЭМБ Украины эмнэлгүүд хүчилтөрөгчийн хомсдолд орж байна гэж мэдээллээд байна.
Украины арми Киев, Харьковыг хяналтдаа байлгахын төлөө тулалдахдаа Оросын хангамжийн шугамыг онилж байна гэж мэдэгдсэн ч хиймэл дагуулаас авсан зургаас харахад Оросын арми нийслэлд ойртож байгааг харуулж байна. Оросын арми Киевээс зүүн хойд зүгт орших Чернигов хотын эргэн тойронд бүслэх тактик хэрэгжүүлж эхэлсэн нь энгийн иргэдийн амь насыг хохироож магадгүй стратегийн таамаглал юм.
Банк санхүү: АНУ болон гол холбоотнууд Оросын зарим банкийг дэлхийн санхүүгийн гүйлгээний систем болох SWIFT-ээс гаргахаар төлөвлөж байгаагаа ОХУ-ын эдийн засаг хүндэрсэн үед мэдэгдэв. Британийн нефтийн компани ВР Оросын төрийн мэдлийн газрын тосны компани болох Роснефть дэх 20 орчим хувийг эзэмшиж байгаа бөгөөд "гарах" төлөвлөгөөтэй байна.
Путин: ОХУ-ын ерөнхийлөгч хувийн хориг арга хэмжээнд өртөж байгаа ч түүний ихэнх хөрөнгө нууц хөзөр мэт байгаа. Тэрээр эрсдэлтэй алхам болоход авторитар удирдагчид болон элитүүдийн дэмжлэгт найдаж байна.
Украин: Зеленский Украинчуудыг болон дэлхий нийтийг Путины эсрэг нэгтгэж чадав.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com