x

Сергей Лавров: Украины зэвсэгт хүчин бууж өгвөл ОХУ хэлэлцээ хийхэд бэлэн

Украины зэвсэгт хүчин бууж өгвөл Москвагийн эрх баригчид хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр мэдэгджээ.

Тэрээр Донецкийн болон Луганскийн БНУ-ын гадаад хэргийн сайд нартай уулзсаныхаа дараа зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр ийм мэдэгдэл хийсэн байна.

Сергей Лавров “Украины зэвсэгт хүчин манай ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авч, эсэргүүцлээ зогсоон зэвсгээ хаясан тохиолдолд бид яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна. Хэн ч тэдэн рүү довтолж, дарамтлахыг хүсэхгүй байгаа тул гэр гэртээ харьж, Украины ард түмэнд ирээдүйгээ сонгох боломж олгох хэрэгтэй байна” гэсэн байна.

Мөн тэрээр Орос улс үргэлж яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсаар ирснийг энэ үеэр онцолжээ.

Гэвч Украин дахь орос хэлтэй хүн амын нөхцөл байдал хүндэрч, тэвчээрийн хил хязгаарыг давсан тул байлдааны ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон гэж Лавров тайлбарлажээ.

“Орос хэл, боловсрол, Оросын үнэн алдартны сүм хийдийн эсрэг тэд юу хийснийг би олон удаа ярьж байгаа. Манай өрнөдийн найз нөхөд ийм зүйл өөрсдөд нь тохиолдож байна гээд төсөөлөөд үзэх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл тэд ийм зүйлийг тэвчих боломжгүйг ойлгоно” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Украинаас салсан хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Москва-Киевийн харилцаа эрс муудсан юм.

Үүний дараа Оросын цэрэг салан тусгаарласан Донецк, Луганск мужуудад нэвтрээд зогсохгүй Украины газар нутгийн гүнд цөмрөн ороод байна.

ОХУ-ын тал уг ажиллагаагаа өнгөрсөн найман жилийн турш геноцидын золиос болж зовсон орос хэлтэй хүн амыг хамгаалах, Украин улсыг нацизмаас ангижруулах зорилготой гэж зөвтгөж байгаа юм. 

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 1 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 1 цаг 36 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 14 цаг 7 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 14 цаг 48 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 14 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 15 цаг 2 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 20 цаг 41 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 22 цаг 37 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top