Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Өмнөд Солонгост мРНК-ийн вакциныг хэрхэн үйлдвэрлэх талаар сургах сургалтын төв байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү сургалтын төв нь Дэлхийн вакцины тэгш бус байдал, вакцин үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн ажилчдын хомсдолыг бууруулахад тусална гэж мэдэгдэв.
Pfizer болон Moderna-г технологио хуваалцах оролдлого амжилтгүй болжээ. Иймээс тус байгууллага Өмнөд Африкт одоо байгаа мРНХ вакциныг урвуу инженерчилж, бага орлоготой орнуудтай технологио хуваалцахаар боллоо.
Одоогоор тус агентлаг Бангладеш, Египет, Индонез, Кени, Нигери, Пакистан, Сенегал, Серби, Өмнөд Африк, Тунис, Вьетнамыг сонгон мРНХ-ийн технологийг түгээж байна.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Африкийн зарим орнууд шинэ түгээлтийн системийн дагуу вакцинжуулалтын хэмжээг эрс нэмэгдүүлж байна.
-
Хатан хаан Элизабет ковидын халдвар авсан тул оролцох арга хэмжээнүүдээ цуцалж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com