Шинэ ковидын эсрэг вакцины хоёр тун нь хүндээр өвдөх, эмнэлэгт хэвтэх эрсдлээс 100 хувийн үр дүнтэй байгаа бөгөөд энэхүү вакцин дэлхий нийтэд түлхэц болж чадна гэж үйлдвэрлэгчид мэдэгдэв.
Европын Sanofi болон GSK компаниудын хийсэн вакцин нь мРНХ-д суурилаагүй ердийн тарилга юм. Трампын засаг захиргааны үед вакцины инновацийг хурдасгахаар гаргасан Warp Speed-ээс олон тэрбум долларын санхүүжилт аван ажиллажээ.
Уг вакцин нь 3-р үе шатны эмнэлзүйн туршилтаар шинж тэмдгийн өвчний эсрэг 58 хувийн үр дүнтэй болохыг харуулсан байна. Энэ тоо нь Pfizer болон Moderna-ийн мРНХ вакцины анхны туршилтын үр дүнгээс бага байгаа ч "санаа зовоосон хувилбарууд давамгайлж буй өнөөгийн орчинд вакцины хүлээгдэж буй үр дүнтэй нийцэж байна" гэж Sanofi болон GSK-ийн мэдэгдэлд дурджээ.
Ковид вакцины бай уураг нь spike хэмээх уураг юм. mRNA вакцинууд нь уураг үйлдвэрлэх генетикийн зааврыг агуулдаг бол Sanofi-GSK вакцин нь дархлааны хариу урвалыг идэвхжүүлэхийн тулд уургийн бага зэрэг өөрчлөгдсөн хувилбарыг ашигладаг.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com