Пентагон өчигдөр "Украины нутаг дэвсгэрт эсвэл түүний ойролцоо байгаа Оросын 190,000 цэрэг, салан тусгаарлагчдын 80 хувь нь байлдааны бэлэн байдалд байгаа бөгөөд бүрэн хэмжээний цэргийн дайралт хийх магадлал өндөр байна" гэж мэдэгдэж байв.
Мөн Украинд 30 хоногийн хугацаатай онц байдал зарлахаар бэлтгэж, цэргийн нөөц бүрэлдэхүүнийг дайчлан, бүх нийтийн дайнд бэлтгэж байна гэж мэдээлж байв.
Украины Засгийн газрын вэб сайтууд болон Гадаад харилцааны яамны вэб сайтыг бүрэн хакердсан байна.
Лхагва гаригт Австрали, Япон улс, АНУ, Европын холбоотнууд болон бусад улс орнуудтай нэгдэн Оросын эсрэг хориг арга хэмжээ аваад буй. Түүнчлэн, санхүүгийн болон аялал жуулчлалын хориг хүлээсэн хүмүүсийн дунд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Ерөнхийлөгч Владимир Путины тамгын газрын дарга болон Путины ойр дотны хүмүүс болон зарим хэвлэлийн ажилчид багтжээ.
ОХУ-аас Вашингтонд суугаа Элчин сайд хэлэхдээ, Орос "Хязгаарлалтын заналхийллийн дор гадаад бодлогоо өөрчлөхгүй" гэж мэдэгджээ.
Өнөөдөр Европын Холбооны удирдагчид яаралтай дээд хэмжээний уулзалт зарлаж, Брюссельд цуглаж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com