2020 онд анх илэрсэн коронавирусаас сэргийлэхийн тулд хилээ хоёр жилийн турш түгжсэн Австрали улс гадаадын жуулчдын анхны давалгааг угтан авлаа.
Даваа гаригт Австрали руу олон улсын 50 гаруй нислэг хийхээр төлөвлөжээ. Харин албаны хүмүүс Австрали улс дэлхийд дахин нээгдсэн гэж тэмдэглэв. Сүүлийн хоёр сарын хугацаанд омикронтой холбоотой тохиолдол, нас баралт ихэссэн ч Австрали улс вирусын халдвартай амьдрахад чиглэсэн бодлогод шилжиж байгаа юм.
“Өнөөдөр энд Сиднейн нисэх онгоцны буудалд үдэшлэг болсон. Бүгд баяраа тэмдэглэж байна" гэж Австралийн аялал жуулчлалын сайд Дан Техан хэлжээ.
Гэсэн хэдий ч аялал жуулчлалын салбар бүрэн сэргэхэд хэр хугацаа шаардагдах нь тодорхойгүй байна. Австралийн аялал жуулчлалын хамгийн том зах зээл болох Хятадаас аялагчид буцаж ирэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
АНУ болон Шинэ Зеланд улс саяхан омикрон дэгдэлт гарсан тул Австрали руу аялахаас татгалзахыг зөвлөж байна.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Хэрэв та бүрэн вакцин хийлгэсэн бол олон сар, магадгүй олон жилийн турш нэмэлт тариа хийх шаардлагагүй гэж олон тооны шинэ судалгаа харуулж байна.
-
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Англи улсад хэрэгжиж байсан коронавирусын хязгаарлалтыг бүрэн зогсоож байгаагаа зарлав.
-
Израиль ирэх долоо хоногт вакцин хийлгээгүй жуулчдад хилээ нээх гэж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com