Их Британийн хатан хаан II Элизабет коронавирусийн халдвар Букингемийн ордон мэдэгдсэн билээ. Мэдэгдэлд, хатан хааныг "Ханиадтай төстэй бага зэргийн шинж тэмдэгтэй байгаа" гэсэн юм. Хатан хааны халдварын нөхцөл байдал олон хүний дунд эргэлзээтэй хэвээр байна.
Хатан хаан ууган хүү, өв залгамжлагч хунтайж Чарльзтай энэ сарын эхээр уулзсан бөгөөд үүнээс хойш хоёр хоногийн дараа халдварын шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Тус улсад тогтоосон хөл хориог цуцалсны дараа Букингемийн ордон олны хөлд дарагдаж эхэлжээ.
Хатан хааныг коронавирусийн халдвар авснаас хойш "маш алдартай хаанчлал дуусч магадгүй" гэсэн түгшүүрийг улам гүнзгийрүүлж эхэллээ.
Цар тахал: Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр Их Британд тогтоогоод байсан үлдсэн хязгаарлалтыг цуцлах бөгөөд тэр дундаа эерэг шинжилгээ авсан хүмүүсийг тусгаарлах хууль ёсны шаардлагыг цуцална гэж мэдэгджээ.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Австрали улс даваа гаригт аялагчдад дахин хилээ нээнэ.
-
Канадын цагдаа нар ковидын хязгаарлалтын улмаас долоо хоног үргэлжилсэн эзлэн түрэмгийллийг зогсоохын тулд Оттава дахь жагсагчдыг хөөлөө.
-
Хонг Конг дараагийн удирдагчаа сонгохоо хойшлуулж магадгүй. Учир нь нөхцөл байдал хүндэрч, тохиолдлын тоо ихсэж байна.
-
Ковид-19-ийн хамгийн том давалгааг туулж байгаа Өмнөд Солонгос ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ковид-эерэг сонгогчдод саналаа өгөх 90 минутын боломжыг олгоно.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com