"Бээжин-2022" Өвлийн олимпын наадам тахал өвчинд дарагдсан, геополитикийн хурцадмал байдал, допинг, цахим дайралт дүүрэн дуулиантай өрнөж өнгөрлөө. Хятад улсын наадмыг баярын уур амьсгалтай байлгах, зохион байгуулах гэсэн бүхий л хүчин чармайлт ч хангалттай сайн байв.
АНУ, Канад, Их Британи зэрэг олон орнуудад өрнөсөн Олимпыг бойкотлох арга хэмжээ үзэгчдийн тоо мэдэгдэхүйц бууруулжээ.
Гэхдээ спорт өөрөө гялалзсан хэвээр байлаа.
Норвеги улс энэ олимпын наадамд 16 алт хүртэж, нийт 37 медаль хүртэж өмнөх амжилтаа давтлаа.
Харин кохион байгуулагч орны баг энэ өвлийн олимпод хамгийн өндөр амжилт үзүүлж 9 алт, нийт 15 медаль хүртжээ.
Хятадын нэрийн өмнөөс өрсөлдсөн Сан Францискогийн 18 настай цаначин Эйлин Гу тус тэмцээний шилдэг од болсон юм. Мэдээж түүнийг цахим дайралт тойроогүй юм.
Цар тахлаас болж Хятадад "тэг ковид" шинэ дэд бүтцийг бий болгосон нь цөөн хэдэн тамирчид тэмцээнээ өнжихөөс өөр аргагүйд хүргэсэн юм.
Мөн Олимпын наадмын ивээн тэтгэгчид АНУ, БНХАУ-ын хоорондох улс төрийн ан цавыг даван туулахын тулд тэмцэж байсан юм.
А.Долгор